Утаагүй зуух бэлэглэжээ

img

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар Элит дунд сургууль, “Хэнч байхгүй юу” ТББ, “Эмпати ертөнц” ТББ-уудтай хамтран дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 өрхөд бүрэн шаталттай, утаагүй зуух олгожээ. Үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал, хороодын Засаг дарга нар оролцсон бол төрийн бус байгууллагуудыг төлөөлж УБ Элит дунд сургуулийн захирал Мустафа Огус, “Хэн ч байхгүй юу”ТББ-ын тэргүүн Шахинкая, ивээн тэтгэгч Силвер групын төлөөлөгч Б.Энхбаяр нар оролцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зуух:
тэнэгтэхээ больж үз
2014-12-17