Р.Энхсайхан: Халтирч хөл, гараа хугалсан 78 хүн байна

img

Хүйтэн сэрүүний улиралд халтиргаа, гулгаанаас үүдэн унаж бэртсэн, осгосон хүмүүс ГССҮТ –д хандах нь нэмэгддэг. Халтирч унахдаа гараа гэмтээсэн, хөлөө хугалсан хүмүүсийн талаар тус эмнэлгийн Эмчилгээ, тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайханаас тодрууллаа.

a

-Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор осол гэмтэл хэр их гарч байна вэ?

-Осол гэмтэл хүйтний улиралтай холбоотойгоор нэмэгдэж байна. Халтиргаа гулгаанаас үүдэн бэртсэн хүмүүсийн хувьд том мөчүүдийн хугаралын гэмтэл авах нь элбэг байна.  Өнөөдрийн байдлаар 78 хүн халтирч хөл, гараа хугалсан байдалтай ирж, манай эмнэлэгт эмчлүүлж байна.

as

-Хүмүүс гэмтэж бэртэхгүйн тулд юуг анхаарвал зохих вэ?

-Хувь хүмүүсийн хувьд өвлийн улиралд тохирсон аль болох халтирдаггүй ултай гутал сонгож өмсөх хэрэгтэй. Хувь хүмүүсээс гадна Нийслэлийн Засаг даргын захирамжаар албан байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн 50 метр орчмын тохижилт, цэвэрлэгээ, арчилгааг хариуцахыг даалгасан. Үүнд халтиргаа гулгаа үүсэх цас мөсийг арилгах үүрэг ч багтдаг. Энэ үүргээ биелүүлэхийг хүсэж байна. Ард иргэд ч тэр өөрсдийн амьдардаг хашаа  хороо, орон сууцны хорооллынхоо цас мөс арилгах ажлыг санаачлагаараа хийхийг уриалж байна. Халтиргаа гулгаанаас үүдэн гэмтэж бэртэх явдал хэнд ч тохиолдож болно шүү дээ. Үүнээс гадна халтиргаа гулгаатай үед жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах хэрэгтэй.

a

-Хөл гараа хөлдөөх тохиолдол нэмэгдэж байна уу?

-Шинэ жилийн угтаж албан байгууллагуудын баяр болдог. Энэ үеэр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг энэ байдлаас үүдсэн осголт, хөлдөлтөөс болж тахир дутуу болох, амь насаа алдах тохиолдол өнгөрсөн жилүүдэд гарч байсан. Тиймээс огтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харгалзах хүнтэй явах, согтууруулах ундаа уусан нэгнээ ганцаараа явж чадах эсэхэд нь анхаарал хандуулах нь аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа алхам гэдгийг сануулмаар байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хүйтэн болдогоо мэддэггүй, шахааны бизнесээр плитагаар явган хүний замаа за*г улс монголоос өөр байдаггүй байх аа!
2014-12-18
zzzzzz:
naad yavgan zam chin tol shig bnaaaaaa
2014-12-17
мөсөн каток:
дахиад ч зөндөө хугарна, болоогүй дөнгөж л эхэлж байна. ийм сайхан гялгар пялтаа газартаа наадаг ухаантай үхэр хариулагч монголчууд чинь хальтирч хугалах гэж л нааж байгаа юм шүү дээ.
2014-12-17