Өнөөдөр болох үйл явдлын тойм
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд
09:00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 09:00 цагаас “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг зохион байгуулна.
ө
The Blue Sky Зочид буудлын Кристал хурлын танхимд
09:00 цагт “Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал” олон талт, нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, ОҮИТБС-ын Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ш.Цолмон болон Сангийн яамны удирдлагууд болон Иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцох болно.
б
Хангарьд ордны 14 давхарт
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн 2014 оны төсвийн тодотголын тухай, Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
б
БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ