Малала: Зүрх минь шархалж байна
Энэ сарын 16-нд Пакистаны
Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын хүүхдүүд суралцдаг сургуульд хэт
даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид халдлага үйлдсэн юм. Халдлагын үеэр 141
хүүхэд амиа алдаж, 132 хүн гэмтсэн билээ. Дээрх халдлагын дараа Нобелийн шагналт, Пакистан охин Юсафзай
Малала мэдэгдэл хийж, амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн
тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр
“Миний зүрх шархалж байна. Яах гэж гэмгүй хүүхдүүдийг хөнөөв. Тэд ямар
шалтгааны улмаас амиа алдсныг хэлээд өгөөч” гэж хэлжээ. Малала ийнхүү
хэлснийхээ дараа Нобелийн шагналыг дагалдан ирдэг 10 мянган ам.доллароо амиа
алдсан хүүхдүүдийн гэр бүлд хандивлахаа мэдэгджээ.
Барьцаалагдсан сургуулийг тусгай хүчнийхэн чөлөөлсний дараа тус улсын Ерөнхийлөгч Мамнун Хуссейн орон даяар гурван хоногийн гашуудал зарласан юм. Ерөнхийлөгч халдлага үйлдэж, олон хүүхдийн амийг хөнөөсөн “Талибан” бүлэглэлтэй тооцоо бодохоо мэдэгдэж “Хэт даврагчидтай тулалдахын тулд олон улсаас тусламж авах болно” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ