Монис хэт даврагч биш

img

Австралийн Сидней хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Lindt” гэх кафег Ман Харон Монис гэх Иран эр барьцаалсан билээ. Тэрээр кафе барьцаалсан шалтгаанаа 1996 онд Австралийн Засгийн газар өөрт нь орогнох эрх олгоогүй хэмээсэн юм. Монис кафе барьцаалсан үедээ барьцааны иргэнээр “Мухаммед бол түүний элч” гэх бичгийг цагдаа нарт дамжуулсан билээ. Мөн кафен цонхны өмнө Иракт эрхээ тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн далбааг өлгөсөн юм. Тус улсын Батлан хамгаалахын яам Монисыг хэт даврагч хэмээн хэвлэлийнхэнд зарласан билээ.


Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Тони Эббот өчигдөр төв телевизээр мэдэгдэл хийх үеэрээ кафе барьцаалсан гэмт этгээдийг ямар нэгэн зэвсэг бүлэглэлтэй холбоогүй гэжээ. Тэрбээр “Монис хэт даврагч биш. Би баталж чадна. Тэрээр лалын шашинтан мөн. Тэгэхдээ хэт даврагч биш. Кафе дахь хэргийн дараа хэвлэлүүд “Австралийг хэт даврагчид тэр тусмаа “Халифын  вант улс” бүлэглэл заналхийлж эхэллээ” гэх зэргээр мэдээлсэн. Энэ бол буруу. Амар амгалан Сидней хотод ийм зүйл тохиолдсонд харамсч байна. Энэ зул сарын баяраар иргэд болон албан байгууллагууд сэрэмжтэй байхыг сануулья. Цагдаа хүчнийхэн ирэх оныг хүртэл Сиднейд хяналттай ажиллах болно” гэсэн байна.   

 

Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ