Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг зөвлөлдөнө
Өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны их танхимд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”-ийг хэлэлцэх зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль өнгөрсөн долоодугаар сард батлагдсан. Шилэн дансны тухай хуулийг баталснаар улсын болон орон нутгийн төсвийн орлого, түүний зарцуулалт, тайлан, өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болж, иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай, зайлшгүй хэрэгтэй зүйлд захиран зарцуулах тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлэх боломж бүрдсэн хэмээн үзэж буй юм.
ха
Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн дагаж мөрдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ