Оросын бизнесмэнүүдэд хориг тавив
Японы Засгийн
газар Украины зүүн хязгаарт болж буй үйл явдалтай холбогдуулан Оросын 13
бизнесмэнд хориг тавихаар болжээ. Дээрх
бизнемэнүүд бүгд японы аль нэг банкинд данстай аж. Мөн тэдэнд хоёр жилийн хугацаанд
виз олгохоос татгалзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Японы удирдлагууд энэ сардаа багтаан оросын бизнесмэнүүдийг мөнгөө эргүүлэн татахгүй бол царцаах болно гэдгээ сануулжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Коитиро Гэмба “Дээрх хоригт багтаж, Японд нэвтрэх боломжгүй болсон бизнесмэнүүдэд албан бичиг хүргүүлсэн байгаа. Тэдний хүсэлтийн дагуу нэр болон мөнгөний хэмжээг нийтэд зарлахгүй” гэж хэлжээ. Ирэх оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсад төрийн айлчлал хийх юм. Сайдын хэлснээр “Японы шинэ хориг Путиний айлчлалд саад болохгүй” гэжээ.
Өнгөрсөн есдүгээр сард тус улсын Засгийн газар Оросын зарим банк үнэт цаас Японд гаргаж, борлуулах болон цэргийн техникийн импортод хориг тавьсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ