Магадгүй би сүүлчийн далай лам байх
Буддын шашны
тэргүүн, XIV Далай
лам “ВВС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Магадгүй би сүүлчийн далай лам байх”
гэж хэлжээ. Тэрбээр “Надад харамсалтай байна. XV Далай лам гэж байхгүй” гэсэн байна.
Далай лам ямар шалтгаанаар ийнхүү хэлснээ тайлбарлаагүй ч “Би амьдралынхаа турш зугтлаа. Би ганцаараа зугтахад хангалттай. Хэрвээ XV Далай лам тодорвол, тэр ч гэсэн бүх насаараа зугтах болно” гэжээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард “Ройтерс” агентлагт “Би 141 наслаад хорвоогоос халих болно. Ямар ч мэргэн лам нар миний хойч дүрийг дэлхийн хаанаас ч олж чадахгүй” гэж байжээ. Тэрбээр 1959 оны гуравдугаар сард Түвдийг орхин гарч, Энэтхэгт суурьших болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ