МАН-ын генсек мэдээлэл хийнэ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр 12:00 цагт Тусгаар тогтнолын ордонд Засгийн газрын дэд сайдуудын томилгооны талаар мэдээлэл хийнэ. Шийдлийн Засгийн газарт МАН-аас долоон яаманд дэд сайд томилогдсон.
б
Аж үйлдвэрийн дэд сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Х.Баделхан, БСШУ-ны дэд сайдаар Стратеги академийн захирал Я.Төмөрбаатар, ГХЯ-ны дэд сайдаар Н.Оюундарь томилогдсон бол Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа , Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг болсон.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ