СЗХ-ны даргад З.Нарантуяагийн нэрийг дэвшүүлэв
Өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага болон зарим гишүүнийг чөлөөлж, тус хорооны даргад нэр дэвшигчийг тодруулсан билээ. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. З.Нарантуяа нь эдийн засагч, хуульч, эрхзүйч мэргэжлээр тасралтгүй 22 жил ажиллаж байгаа аж. Тэрбээр Монголбанкны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал, Монгол шуудан банкны дэд захирал, Хадгаламж банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байжээ. 2012 оноос УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажилласан байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ