Ц.Мөнхбаярыг Зайсангийн хорихын эмнэлэгт хэвтүүлжээ
ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь хорих 423 дугаар ангид ял эдэлж буй “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрөгч дөвөө гаригт Зайсангийн хорих ангид шилжүүлжээ. Тэрбээр Зайсангийн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
б
Энэ тухай Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, зохицуулагч Я.Цэрэнхандаас тодруулахад "Ц.Мөнхбаярын даралт ихсэж, тогтворгүйтэх болсон учир эмчилгээ хийлгэх шаардлагатай болж энд авчирсан байна. Өчигдөр шинжилгээнүүд өгсөн одоо хариуг нь хүлээж байна" гэлээ.бЦ.Мөнхбаярт шаардлагатай эмчилгээг нь хийгээд Хархорины хорих анги руу буцаах юм.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ