Монголын бодибилдингээс Гавьяат тамирчин төрөх үү?

img

Европын бодибилдинг, фитнесийн холбоо(EBFF)-ны вебсайтад бодибилдингийн спорт 2015 оны Европын Олимп буюу “Европын Тоглолт” (European Game)-д орохоор болсныг мэдээлжээ. Хэдийгээр алдарт Арнольд Шварценеггерийг төрүүлсэн энэ спорт дэлхий даяар маш түгээмэл хөгжсөн боловч, Олимпын төрөлд оруулах асуудал нь шийдэгдэлгүй өнөө хүрсэн юм. ХаринEBFF-ийн сайтад өгүүлснээр, энэ спорт 2015 оны“Европын Тоглолт”-д орохоор болсон нь бодибилдинг Олимпын наадмын төрөлд орох нэг нааштай алхам болжээ.

 f

Бодибилдингийн спорт Монголд үүсээд 25 жилийг ардаа орхижээ. Монголын бодибилдинг Монголын ардчилсан хувьсгалтай нас чацуу залуу спорт.Тэгээд ч, энэ спорт манай ардчилалтай холбоотой юм. Өмнөх нийгмийн үед хөрөнгөтний спорт гэгддэг байсан бодибилдинг нь ардчилсан хувьсгалын үрээр Монголд хөгжжээ. Харин бусад улсад хэдэн арван жил хөгжсөн түүхтэй энэ спорт Монголд үүсээд ердөө 20 гаруй жил өнгөрсөн боловч, олон улсад гаргасан амжилтаараа хэдийнээ “эрийн цээнд” хүрчээ. Үүний илрэл нь бодибилдингийн тамирчин Ж.Нурланы амжилт боллоо.  Монгол Улс анх удаа бодибилдингийн дэлхийн аваргатай болов. Энэ сарын эхээр Энэтхэгийн Мумбай хотноо зохиогдсон WBPF холбооны зургаа дахь удаагийн Фитнес,  дэлхийн аваргын тэмцээнээс Монголын тамирчин Ж.Нурлан +40 насны ангилалд 85кг-ийн жинд алтан медал хүртжээ.

 d

Түүний амжилт бидний том амжилт юм. Энэ нь нэг талаар хорь гаруй жилийн хугацаанд манай бодибилдингийн тамирчдынгаргасандээд амжилт мэт боловч, нөгөө талаар энэ спортынхонМонгол гэдэг улсыг тив, дэлхийд сурталчлан таниулах хэмжээндхүрч, өсч хөгжжээ. Иймээс ч Монголын Олимпын Хороо Ж.Нурланы амжилтыг үнэлж, энгэртнь “Алтан Очир” одонгоо зүүж өгөв.  Ж.Нурлан Монголын бодибилдингийн спортын хөгжлийн түүх, илэрхийлэл болж яваа тамирчин билээ. Энэ спорт Монголд анх сууриа тавих үе буюу 1990-ээд онд 18  настай залуу хүү Нурлан бодибилдингийн ертөнцөд хөл тавьжээ. Тэрбээр сайхан биетэй болдог гэж сонсоод энэ спортоор сонирхон хичээллэж эхэлсэн гэдэг. Гэвч бас тэр үүгээр хичээллээд шантарч буцмаар тийм хүнд цаг үеийг ч туулжээ.  Тэрбээр саяхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Гэр орондоо хоол унд авахгүй мөртлөө тэмцээн, уураг, аминдэм авахдаа мөнгө зарцуулаад явна. Тэгж явах үедээ их ядарна. Тэгээд л “Би юу сонгоод авчихсан юм бэ. Өөрийгөө ингэж зовоох шаардлага байна уу” гэж бодох үе гардаг байлаа” хэмээн энэ тухайгаа өгүүлсэн юм.

 б

Ж.Нурлан бодибилдингийн ертөнцөд уйгагүй хичээн зүтгэснийхээ үр дүнд 2004, 2005, 2006, 2012 онд Монгол Улсын аварга болжээ. Улсад гурав дараалан түрүүлсэн бодибилдингийн тамирчин түүнээс өөр үгүй. Иймээс нэг ёсондоо тэрбээр бодибилдингээр “дархан аварга” нь юм. Мөн тэрбээр Ази тивийн аваргын тэмцээний хошой хүрэл медальтай бөгөөд Азийн бодибилдингийн тамирчдын дунд нэр хүндтэй нэгэн болжээ. Харин 2014 онд Ж.Нурлан 25 жил уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр дүнд бодибилдингийн Дэлхийн аварга боллоо.

 б

Манай бодибилдингийхэн төр засгаас халамж, дэмжлэг шаардаад байдаггүй улс. Нэг талаар, энэ нь Монголд фитнесс, бодибилдингийн спорт амжилттайгаар нийтийн биеийн тамир болж буйтай холбоотой болов уу. Монголд хамгийн олон сонирхон хичээллэдэг хүнтэй спортын нэг нь яах аргагүй бодибилдинг юм. Иймээс бодибилдингийн спортынхон чадах чинээгээрээ өөрсдийгөө болгож явна. Гэхдээ, Олимпын наадмын төрөлд багтах талаар үргэлж л яригддаг энэ спортыг төр засгаас анхаарах цаг хэдийнээ болсон гэж бодно.  Бодибилдингийн спортынхон төрөөс халамж дэмжлэг нэхэж шаардаж байгаагүй боловч, энэ удаад Ардчилсан хувьсгалтай нас чацуу энэ спортын хөгжил, амжилтыг нь төр засаг хүлээн зөвшөөрч, олон улсад Монгол Улсаа сурталчилж яваа бодибилдингийн тамирчдыннэгэн үеийг урам зоригоор урамшуулж, шагнах цаг хэдийнээ иржээ.

 б

Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн холбогдох газрууд нь энэ талаар анхаарч, 25 жилийнөмнөМонголд бодибилдингийн спорт анх үүсэхээс эхлэн уйгагүй зүтгэж, тив, дэлхийд амжилт гаргаж яваа Ж.Нурланд тэр “гавъяат тамирчин”-ы цолоо өгөхөд ард олон дэмжин сайшаахаас бус, эргэлзэхгүй гэдэгт үүнийг бичигч би бүрэн итгэж байна.

 б

Б.Цог

Эх сурвалж: www.gashuun.mn

             

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
iim undur amjilt garagsan hynd gaviyat tsol uguurei,mon ch olon jiliin uigagyi ih hudulmur shyy.nurlan guaid amjilt hysie.
2014-12-18
өөөө:
цахиагийн хүү чинь гавьяатыг намынхандаа өгдөг биз дээ
2014-12-18
zochin:
tsahiagiin huuhed gabyaataaa haramlah baihooo, mgl uls hymraltai geed ,,,l ataarhaj uheh gej bgaa biz
2014-12-18
ыйыыы:
бодид 40 нас нт хамгийн өрсөлдөөнтэй байдаг. бөх энэ тэрээс маш өөр төрөл шүү дээ
2014-12-18
irgen:
mundag helehch ug baihgui shuud. gabyaat.,,,,,,,,,,
2014-12-18
tiim:
яарах хэрэггүй. 40 -өөс дээш насны дэлхийн аварга. ахмадын дэлхийн аварга гэвэл чөлөөтөөр мөн ч олон, хүндийг өргөлтөөр дашпунцаг багш энэ тэр гээд л олон бий шүү дээ. яахав сайхан хөгжиж л байна. спорт мэддэг хүмүүс ойлгох байхаа.
2014-12-18
zochin:
arnold ene sporting turuuljee guide undeslgch joy weider ibff g undeslgch.odoobbarag60jiliin tuuhtei o y holboo.nurlanii turuuldeg temtseenii holboo baiguulgdaad6jil bold bgaa shine holboo.mod tom holboondoo erg eyed nil eh bh.heseg humus garad wbbf baiguulchaad jijig garuud rood bgan tom ondor hogjson ulsuud n ibff dee bgaa
2014-12-18