Зугтсан цэргүүдэд цаазын ял оноов

img

Нигерийн удирдлагууд хэт даврагч “Боко Харам” бүлэглэлтэй дайтахаас зугтаасан 54 цэрэгт цаазын ял оноосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэднийг ажлын харицлага алдаж, “Боко Харам” бүлэглэлд халдлага үйлдэх боломж олгосон гэх хэрэгт буруутгасан байна. Цаазын ялыг энэ сарын 25-нд гүйцэтгэхээр болсон байна.

1

Батлан хамгаалах яамны сайд Крис Олуколаде “Хэт даврагчдыг ялахын тулд армийнхан онц анхааралтай ажиллаж, иргэдийн амь насыг аврах ёстой. Харин тэднээс зугтааж, халдлага үйлдэх боломж олгосон ямар ч албан тушаалтныг цаазлах болно. Армийнхан хүчгүй, сул дорой байвал хэт даврагчид улам хүчирхэгжих эрсдэлтэй” гэж хэлжээ.

Өнгөрсөн долоодугаар сард хэт даврагчид Борно мужид байрлах охидын сургуулийн дотуур байрнаас 200 гаруй охиныг хулгайлсан юм. Энэ үеэр тус мужид харуулд гарч байсан 13 цэргийг цаазаар авах ялаар шийтгэх болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ