"Шар" Энхээгийн ялыг нэг жил болгож хөнгөрүүлэв

img

"Шар" хочит Энхээ буюу Э.Энхбат нарын гурван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өчигдөр хурлаар хэлэлцжээ. Улсын дээд шүүх түүний ялыг хөнгөрүүлэн, нэг жил хорих шийдвэр гаргасан байна.

б

Түүнийг энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр цагдаагийнхан баривчилж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Улмаар Дүүргийн I прокурорын газраас Э.Энхбатыг хууль бусаар ховор амьтны түүхий эд, байлдааны галт хэрэгсэл, буу хадгалсан, иргэн Э.Ширбазар, Ш.Амармэнд нартай хамт мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Тэднийг баривчилсныхаа дараа цагдаагийнхан Э.Энхбатын машинд үзлэг хийхэд мансууруулах бодис татахаар зориулж хуйлсан мөнгө, өөрсдөд нь шээсний шинжилгээ хийхэд мөс буюу “метамфитаман” хэмээх бодис илэрснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид тогтоосон байна. Мөн гэрт нь болон “Хөх Монгол” компанийнх нь байрнаас баавгайн арьс хураан авчээ.

б

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг хэлэлцээд “Баавгай авласан гэдэг нь нотлогдохгүй, тэгээд ч ховордсон амьтны жагсаалтад орохоос өмнө хэн нэгэн агнаад арьсыг нь өгсөн нь тогтоогдож байна. Харин байлдааны 47 ширхэг сум, “Винтов” буу хадгалж байсан нь Галт зэвсгийн тухай хууль зөрчсөн, мансууруулах бодис хэрэглэсэн нь нотлогдсон” гэж үзээд Э.Энхбатад хоёр жил зургаан сар хорих ял оноосон. Э.Ширбазар, Ш.Амармэнд нарыг төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн хэмээн өмнөх ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нь нэмж Ш.Амармэндэд таван сар 20 хоног, Э.Ширбазарт зургаан сар баривчлах ял шийтгэсэн. Давж заалдах шатны шүүх дээрх ялыг хэвээр үлдээсэн. Харин Улсын дээд шүүх Э.Энхбатын ялыг хөнгөрүүлж, тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон хэдий ч нэг үйлдэлд анхан шатны шүүх нөгөө хоёр холбогдогчоос ялгамжтай ял оноосон нь буруу гэж дүгнэсэн аж.

Мөн “Винтов” буу хадгалсан гэдгийг хангалттай нотолж чадаагүй, хөдөөнөөс нэг малчин бууг нь Э.Энхбатад бус аавд нь буцааж өгсөн гэх нотлох баримт байгаа учраас түүнд үндэслэн галт зэвсэг хадгалсан үйлдэлд нь оноосон нэг жил зургаан сарын ялыг хөнгөрүүлж нэг жил болгожээ. Улмаар хоёр хэргийг нэгтгэн эдлэх ялыг нь нэг жилээр тогтоосон байна.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
elbegee chi enhbayriin zamaar ornoo
2014-12-21
zochin:
shuuhiinheniig uneheer sain ailgaj dee.bolj hahuulindaa hanadaggui muu yumnuudiig ingejbaival taarna .shar enhee uneheer hondlon bna shuu.zov ingej omdond ni *elgej baigaad ylaa hasuulj chadlaa naaduul chine jinhene golog bolson bna .
2014-12-19
zochin:
xulgauch bol khulgaich baikh gazaraa bailga
2014-12-18
40000:
шар энхээ бол хөндлөн хүн дээ. та нар яахийн яаж ч чадахгүй.
2014-12-18
шүүхийнхэн айчихаж:
гэмт хэрэгтэн хэзээ ч, хаана ч гэмт хэрэгтэн хэвээр л үлдэх юм даа. энэ чинь зартай хулгайч шүү дээ. жинхэнэ шоронжсон хүн. дээд шүүхийнхнийг айлгачихаж.
2014-12-18
shuuh iim l bgaa :
ebii huu yu hiij giiguulev dee har daa shuuh gj yu vee iim l bna daaaa
2014-12-18
zochin :
hii goi shuu ! chadaj baigaa ymand arga alga shuu dee ! huulich iim l baidag ym shuu dee!!
2014-12-18
elbegdorj:
hogiin mglchuudaa ta nar duugai bai. buh ym minii gart bn ,,,,,,,
2014-12-18
өрөвдөлтэй дээд шүүх:
хэхэ дээд шүүхийнхэн өмдөндөө юу яатлаа айсан байх даа зайлуул........
2014-12-18
kkkkk:
har tamhi hergelsen bol yl ondor avah estoishdeee.
2014-12-18