МАН нэр төрөө сэргээлгэнэ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат дэд сайд нарынхаа хамт мэдээлэл хийлээ. Тэрбээр тус намаас дэд сайдаар томилогдсон гишүүдээ танилцуулж, хэрхэн шалгаруулт явуулж томилсон зарчмаа танилцуулсан юм.
бө
МАН-аас долоон дэд сайдын албан тушаалд 39 хүн нэр дэвшсэн байна. Яамд тус бүрээр нь санал хураалт явуулж, Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэн нэрийг нь дэвшүүлжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:
df
-МАН дэд сайдыг томилохдоо ардчилсан, нээлттэй, шударга өрсөлдөөний зарчмыг баримталлаа. Харамсалтай нь зарим хэвлэлээр “Мөнгө төгрөгөөр дэд сайд болж байна, 500 сая төгрөгөөр дэд сайдын суудал зарж байна гэнэ” гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс МАН нэр төрөө сэргээлгэхээр зохих байгууллагаар шалгуулна. Мөнгө төгрөгийн ямар нэг шалгуур тавигдаагүй. Нэр дэвшсэн 39 хүнд нээлттэй боломж олгосон гэлээ.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ