Уильям шүүмжлэлд өртөв
“Дэлхийн амьтны холбоо”-ны гишүүд Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямыг худлаа ярихаа боль гэжээ. Тэрбээр өнгөрсөн оноос эхлэн зэрлэг ан амьтдыг аврахыг дэлхий нийтэд уриалж, хулгай анчидтай тэмцэхийг хүссэн юм. Ханхүү энэ сарын эхээр АНУ-д гурван хоногийн хугацаатай төрийн айлчлал хийх үеэрээ зэрлэг амьтдыг хамгаалах, анхааралдаа авах асуудлаар илтгэл тавьсан билээ. “Дэлхийн амьтны холбоо” ханхүүг буруутгаж, ханхүү Харри, Чарльз, хатан хаан II Элизабетийн нөхөр, гүн Филиппийн ан хийж буй зургуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж “Бид алуурчдын үгэнд итгэх гэж үү” хэмээжээ.
1
Ханхүү өчигдөрЛондон хотноо дэлхийд ховордоод буй зэрлэг ан амьтдын чихмэлээр үзэсгэлэн гаргасан юм. Тэрбээр нээлтийн үеэр “Миний эхлүүлсэн ажил үр дүнгээ өгөх хүртэл зогсоохгүй. Өвөө, аав, дүү минь ховордоод буй ан амьтдыг агнах явцад биечлэн оролцож байсан. Тэд алдаагаа ухамсарлаж, зэрлэг ан амьтдыг хамгаалах ажилд биечлэн оролцож эхэлсэн” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ