Б.Батзориг: Энэ бол гүтгэлэг
ХХАА-н дэд сайд Б.Батзориг өнөөдөр ажлаа хүлээж авсан байна. Түүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа төсвийн мөнгөөр Засаг даргын тамгын газрын байр, хөшөө барьсан хэмээн шүүмжилдэг. Тиймээс энэ удаад ч дэд сайд болчихоод төсвийн мөнгийг үрэн таран хийх вий гэж болгоомжлол, хардлага дагалдаж байгаа. Энэ талаар өөрөөс нь тодруулахад:
fg
-Сонгууль болохоор манайхан нэг нэгнийгээ гүтгэдэг, дайрдаг, доромжилдог. Намайг улс төрийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулаад мөн л энэ яриа дахин гарч байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшихэд намайг олон тэрбум төгрөгөөр хөшөө барьсан гэж гүтгэж байсан. Манай Баянзүрх дүүргийнхэн иргэдийн санал санаачлагаар ажлаа явуулдаг. Баянзүрх хайрхан бол арслан шүтээнтэй, нохой савдагтай. Бид иргэдтэйгээ ярилцаж байгаад дээрх хөшөөг бүтээсэн юм.
fg
Тэрбум, тэрбум төгрөг зарлагдлаа гэсэн хардлага, дайралт ирдэг. Нийт төсөв нь 300 сая орчим төгрөгөөр бүтсэн. Үүнтэй холбогдуулаад намайг АТГ, шүүх, цагдаа шалгаад ямар ч асуудал байхгүй гэдгийг баталсан. Энэ удаад ч бас албан тушаалын томилгоотой холбогдуулаад улс төрийн янз бүрийн гүтгэлэг явж байна гэж үзэж байна.
f
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ