Иракаас хүүхэд өргөж авна

img

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр худалдаанд гарсан “The Hollywood Reporter” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Тэрбээр ярилцлага өгөх үеэрээ “Иракаас хүүхэд өргөж авна” гэж хэлсэн байна. Жоли “Ойрхи Дорнодод болж буй дайн, тулаан, мөргөлдөөн сэтгэл өвтгөж байна. Би эх хүн, ээж хүн. Эрх мэдэл, мөнгөний золиос болж буй олон мянган хүүхдийн тухай бодохоор л сэтгэл минь өвдөх юм. Чаддаг бол дэлхийн бүх хүүхдэд энх амьдрал бэлэглэхсэн. Даанч би эрх мэдэлтэн биш. Брэд бид хоёр ярилцсаны эцэст Иракаас хүүхэд өргөж авахаар болсон” гэжээ.

1

Жоли зургаан хүүхдийн ээж бөгөөд тэдний гурвыг нь өргөж авсан юм. Жоли 2003 онд Камбожоос Маддокс гэх хүүг өргөж авчээ. Тэрбээр 2005 онд Брэдтэй хамтран амьдрах болсны дараа Этиопийн Абаба хотын асрамжийн газраас Захара Марлейг охиныг өргөж авсан бол 2007 оны тавдугаар сард Вьетнамаас гурван настай Пакс Диенийг өргөж авсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хүүхэд гэдэг гэрий тэжээвэр амьтан, зугаа болж дээ
2014-12-19
zocin:
manai terbumtnyyd hynleg setgeliin ilrel baihgyi umaa,ih hyyrliin giszyyd cz gesen deeszee garaad doodoh amidralaa harahgyi,yadarsan uncin hyyhdiig yrgej awah byy hel,yadaz syrlaga saitai hyyhdyyded tyslamj yzyylhed yadah ui bajb gejdee,yamarcz setgelgyi dandaa uursdee iim baih um cig boddog umuu,amidrald ui cz tohioldoj bolno doo
2014-12-18