“Энэрэл” эмнэлэгт 200 гаруй сая төгрөг зарцуулна
“Энэрэл” эмнэлэг нь 1998 онд байгуулагдсан Монгол улсын цорын ганц, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. 2010 онд тус эмнэлгийн барилгыг акталснаар өнөөдрийг хүртэл зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.
as
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр тус эмнэлгийн эмч ажилчидтай уулзаж шинэ байрны засварт нь зориулж 200 гаруй сая төгрөг шийдүүлснээ дуулгажээ. Мөн тус эмнэлгийн байрны асуудлаар Эрүүл мэндийн шинэ сайд Г.Шийлэгдамбатай ярилцаж нэмэлт санхүүжилтийг яамны зүгээс нэн даруй гаргуулахаар болсон байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ