Оршуулгын газар барьж өгнө
Их Британийн Засгийн газар Сьерра Леон улсад оршуулгын газар барьж өгөхөөр болжээ. Эболагийн улмаас тус улсад 2401 хүн амиа алджээ. Мөн 6580 хүн халдвар авчээ. Амиа алдсан хүмүүсийг зориулалтын бус газар оршуулж байгаа юм. Британийн удирдлагууд тус улсад 1000 хүнийг оршуулах боломжтой оршуулгын газар барьж өгөхөөр төлөвлөж, 100 мянган ам.доллар төсөвлөжээ. Энэхүү оршуулгын газрыг ирэх оны эхээр ашиглалтад оруулж, эболагаар амиа алдсан хүмүүсийг дахин оршуулахаар болсон байна.
1
Австралийн Ерөнхий сайд Тони Эббот 250 эмч сувилагчаа Сьерра Леон руу илгээхээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Австрали өнгөрсөн сар тус улсад 1.1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн билээ. ДЭМБ-аас мэдээлснээр эболагаар 6915 хүн амиа алдаж, 18609 хүн халдвар авчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ