Орос хэзээ ч ганцаардахгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Олон улсын худалдааны төв байранд, сэтгүүлчдийг хүлээн авч сонирхсон асуултад нь хариулжээ. Тэрбээр уулзалтынхаа эхэнд “Европын орнууд Оросыг ганцаардуулж чадахгүй. Тэд эхэлж Оросын ард түмнээс уучлалт гуйх ёстой” гэж хэлжээ. Уулзалтад гадаад, дотоодын 1259 сэтгүүлч оролцсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. “AFP” агентлаг “Путин сэтгүүлчдийн бүх асуултад хариулж, нээлттэй Ерөнхийлөгч гэдгээ олон улсад баталлаа. Өнгөрсөн жилийн уулзалтад гадаадын сэтгүүлчид оролцох боломжгүй байсан” гэж мэдээлжээ.
1
Путин “Орос эдийн засгийн хувьд тогтворгүй болсон. Улс даяар бүсээ чангалахаас өөр арга алга. Эдийн засгийн хувьд сул дорой, рублийн ханш унасан нь барууны орнуудтай шууд хамааралтай. Оросын эдийн засаг сэргэхэд 2-3 жил шаардлагатай. Хамгийн гол нь ард түмэн минь эв найрамдалтай байж, Засгийн газартаа итгэх ёстой. Өнөөдөр Орос эдийн засаг сул дорой байгаа ч эв найрамдал, тусгаар тогтнолын хувьд өөрсдийгөө хүчирхэг хэмээж буй гүрнүүдийн дэргэд бат бөх байна” гэж хэлжээ.
1
Ерөнхийлөгчийн дээрх мэдэгдлийг “Ройтерс” агентлаг “АНУ-тай шууд хамааралтай. Украины зүүн хязгаарт болж буй үйл явдалтай холбогдуулан АНУ, Орост хэд хэдэн салбарт хориг тавьж, улмаар Европын холбооны орнуудыг өөрийн талдаа оруулсан. АНУ эдийн засгийн хувьд “агуу” ч орон даяар эмх замбараагүй байдал газар авсан” гэв.
Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх уулзалт 4 цаг орчим үргэлжилсэн. Ерөнхийлөгч сэтгүүлчдийн 256 асуултад хариулсан гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ