О.Баасанхүү: Тамхины борлуулалт ихэссэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төсөлд тамхи худалдаалах цэг сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд байх заалтыг “250 метрийн зайд” байхаар өөрчилж оруулж ирсэн юм. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
б
-Хуулийг батлахдаа хэрэгжих нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Тамхины борлуулалт улам ихэссэн. Татвар төлөгч нь багассан. Яагаад гэвэл далд бизнес болсон хэмээж байлаа.
ө
Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд дэмжигдээгүй байна. Чуулганы хуралдаанаар байнгын хорооны дүгнэлтийг дагуу хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байх санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.Иймээс хууль санаачлагчид нь буцаалаа.
ө
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ