“Sony” компанийг дахин сүрдүүлэв
“Энхийг сахиулагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерууд “Sony” компанийг
дахин сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хакерууд өчигдөр Ким Чен Уныг хөнөөхөөр Хойд Солонгост
нэвтэрч буй АНУ-ын Тагнуулын хоёр ажилтны тухай өгүүлэх “Ярилцлага” гэх кино нээлтээ
хийсэн тохиолдолд 2001 оны есдүгээр сарын 11-ний шиг халдлага үйлдэхээ мэдэгдсэн
юм. Тэгвэл хакерууд 2005 онд дэлгэцнээ гарч байсан Хойд Солонгосын удирдагч Ким
Чен Ирийн тухай өгүүлэх “Америк баг” киног “Youtube.com”болон “Sony”-ийн кино архиваас
устгахыг сануулж, 20 цагийн хугацаа олгожээ.
Заасан хугацаанд дээрх киног устгахгүй бол нээлтээ хийгээгүй хэд хэдэн
киноны зохиол болон санхүүгийн нууц баримтуудыг олон нийтийн сүлжээнд гаргаж
задруулна гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ