Хутгатай этгээд найман хүүхдийг хөнөөжээ
Австралийн Квинсленд мужийн Кэрнс хотын Манура эрэгт байрлах нэгэн байшингээс 1-15 настай найман хүүхдийн цогцос олдсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Кэрнс хотын цагдаагийн газраас “Амиа алдсан хүүхдүүдийг бүгдийг нь хутгалж хороосон нь тогтоогдсон. Гэмт этгээдийг хараахан олоогүй байна. Хотод хөл хорио тогтоож, айл болгоноор шалгалт явуулж эхэлсэн. Мөрдлөгийн явцад амиа алдсан хүүхдүүд хамаатнууд байсан нь тогтоогдсон” гэж мэдээлжээ.
ө
Өнөөдөр өглөөний 11.00 цагийн үед 34 настай А гэгч эмэгтэй гэртээ орохоор явж байхдаа халдлагад өртлөө хэмээн дуудлага өгчээ. Дуудлагын дагуу ирсэн цагдаа эмэгтэйн гэр болон хажуугийн байшингуудад шалгалт явуулахад дээрх хүүхдүүдийг цогцос олджээ. Эмнэлэгт хүргэгдсэн эмэгтэй амиа алдсан долоон настай К гэгчийн ээж болох нь тогтоогдсон гэж Цагдаагийн газраас мэдээлэв.
өа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ