Тусгай дугаарууд мессежээр дуудлага авна

img

Мэдээлэл шуурхай удирдлагын төв хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдээс дуудлага мэдээлэл хүлээн авахад бэлэн болжээ. Энэ тухай тус төвийн Олон нийттэй харилцах ахлах байцаагч хурандаа М.Төмөрбаатараас тодрууллаа.

б

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс дуудлага авч, үйлчлэх бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдээс дуудлага хүлээн авах боломжгүй байдаг. Иймд бид тэдний дуудлагыг мессежээр хүлээн авахаар ажилласан. Техникийн нөхцөл, мэдээлэл хүлээн авагч алба хаагчид бэлтгэгдсэн байгаа.

ө

-Энэ үйлчилгээ хэзээнээс эхлэх вэ?

-Уг дуудлагыг хүлээн авч, ажиллах дөрвөн албан хаагч хэрэгтэй болоод байгаа юм. Гэхдээ бид алба хаагчдаа тусгай сургалтад хамруулаад бэлтгэсэн. Хууль зүйн яам, ЦЕГ-т энэ албанд ажиллах дөрвөн хүний орон тоо хэрэгтэй байгааг албан ёсоор уламжилсан байгаа. Энэ асуудлыг шийдэж, орон тоо батлаад өгчихвөл үйлчилгээ эхлэхэд бэлэн байна.

ө

-Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн судалгааг авсан уу?

-Бид үүрэн телефоны операторуудтай холбогдож 600 гаруй иргэний утасны дугаар авсан байгаа.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ