Хүүхдийн эмнэлгийн ачаалал 52.6 хувиар хэтэрчээ

img

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал 1 дахин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7 хувиар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 48,4 хувиар, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 35.2 хувиар , СонгиноХайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 32 хувиар, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 29.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
эмнэлгүүдийн 1/3 нь өндөр төлбөртэй өрөө байдаг. тэнд хэвтэж байгаа хүмүүс нь яг л гэртээ байгаа мэт дотроо дүштэй бүх л юм нь яг л айл шиг бас эргэж ирсэн хүмүүс нь дотор нь чөлөөтэй байж болдог юм байна. харин үлдсэн өрөөнүүдийнх нь дахиад л тал нь дунд зэргийн төлбөртэй өрөөнүүд байдаг. тэр өрөөнд нь зурагт хөргөгч шкафтай 2 хүний өрөөнүүд байна. тэгээд үлдсэн өрөөнүүддээ төлбөргүйгээр хүүхдүүдийг хэвтүүлж үлдсэнийг нь коридорт авч байна. яг үнэндээ улсын эмнэлгүүд ийм л байналээ. чадалтай боломжтой нэг нь төлбөрөө төлөөд хэвт чадахгүй бол коридорт хэвт гэсэн үг биздээ. ийм байдал бүх эмнэлгүүдэд байгаа. тэгээд бас эмнэлгүүдийн нэг давхрын өрөөнүүд нь ихэвчлэн хувийн эмнэлгүүд байдаг. ер нь улсын бүх эмнэлгүүдэд гэнэтийн шалгалт хийж хэд нь төлбөртэй өрөө хэд нь хувийн эмнэлэг байрлаж байгааг тогтоох хэрэгтэй гэж бодож байна.
2014-12-23
bolor:
ene zar medee bolgoni dor baih ym zariin saitdaa taviachee t.e.n.e.ge.e.e.
2014-12-19
зочин:
эцэг эхчүүд өөрсдөө хүүхэддээ анхаарлаа хандуулаач. ханиад хүрсэн ч эмнэлэгт хэттэл нь өвдүүлэхгүй байж болно доо.
2014-12-19