
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гишүүд Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт тавьж байна.
УИХ-ын гишүүн Б.Ганбат:
d
-Ерөнхий сайдад танхимааа бүрдүүлэн ажиллаж байгаад баяр хүргэе. Та мэдээлэлд дурдсан ажлаа хэзээнээс хэрэгжүүлэх вэ? Цомхотголыг дээрээсээ эхлэх хэрэгтэй шүү.
d
-Шинэ Засгийн газрын танхим бүрдээд хоёр удаа бүх сайд сууж ярилцсан. Бидний төсвийн тодотгол ямар байхыг мэдээлэлдээ урьдчилан дурдлаа. Нөхцөл байдал, хүндрэл нь ямар байгааг сая хэлсэн. 10 мянган хүнийг ажлаас нь халж, араас нь тэтгэмж өгч байхаар ажлыг нь үргэлжлүүлэх хийлгэх үү гэдгийг УИХ-ын гишүүд хэлэлцэнэ байх.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
f
-Хоёр дэд сайдаасаа цомхотголоо эхэл. МАН-тай байгуулсан гэрээгээ хэрэгжүүл. МАН зүүний, АН барууны чиглэлийнх. Нийгмийн салбарт явуулах бодлогод зөрчилдсөн. Хүүхдүүддээ хэмнэлт битгий гарга.
f
-Одоо сандал ширээ ярих цаг биш. Хоёр намын хооронд тохиролцсон зүйл дээр үүргээ хэрэгжүүлээгүй зүйл байхгүй. Хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг хасаагүй. Хоолны мөнгийг одоогийн хэмжээнд үргэлжлүүлэн өгнө.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
f
-Хүн амьд явахад их юм үзэх юм. Таны хэлсэн үг манай бүлгийн даргын жилийн өмнө хэлсэн үг шиг санагдахын. Бодит байдлыг мэдэрсэн нь сайн байна. Гэхдээ статистикийн мэдээлэлд тулгуурлах нь буруу шүү. Тэнд буруу мэдээлэл гардаг юм.
f
Гишүүд ийнхүү Засгийн газрын гишүүдэд асуулт тавьж байна.
f
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ