Би цалингийн зээлтэй ганц гишүүн
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
as
“Би УИХ-ын гишүүн болсноос хойш 2 жил гаруйн хугацаанд анх удаа хэвлэлийн бага хурал хийж байна. Хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн учраас би та бүхэнд мэдээлэл хийж байна. Эмэгтэй гишүүд өнгөрсөн долоо хоногт Хонг Конг -д очиж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын хуралд суугаад ирэх хооронд надтай хоблоотой мэдээлэл гарсан байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны 12 сарын 16-ны өдөр Sonin.mn, dorgio.mn, top.mn, tsag.mn зэрэг цахим мэдээллийн сайтууд, Өглөөний сонин гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр миний нэр төрд халдсан мэдээлэл гарсан.
a
Улстөрийн зорилготой миний нэр төрд халдсан мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Өмнө нь би сайн муугаар зөндөө л хэлүүлж явлаа. Энэ удаад арай л дэндэж байна. 9 тэрбумын асуудал гэдэг бол онц их хэмжээний гэмт хэргийн шинжтэй мэдээлэл. Тэгэхээр сайтууд, сонингууд сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн цаана нь ихэвчлэн улстөрчид байдаг. Захиалгаар үйл ажиллагаа явуулж байна гэж өмнө нь ойлгож ханддаг байсан. Гэтэл энэ удаагийн мэдээлэл үнэхээр арай л дэндсэн байна. Энэ мэдээллийг урьдчилан зохион байгуулж, намайг байхгүй хооронд явууллаа гэж үзэж байна. Улс эх орны эдийн засгийн хямралын хүнд үед МАХН-МҮАН Шударга ёс эвсэл ард түмнээ энэ хүндрэл бэрхшээлээс түргэн гаргах юмсан гэж ажилласан. Энэ Засгийн газарт дахин МАНАН үүсгэхгүйн тулд, хяналтгүй төр үүсч болохгүй гэдгийн эсрэг байр суурьтай байсан.
й
Энэ мэдээллийг МАНАН-гийн бүлэглэл, олигарх хүмүүсийн хийж буй ээлжит явуургүй үйлдэл гэж би харж байна. Тэр “Арц Суварга” гэдэг компани надтай ямар ч холбоогүй. Би тэр компанийг мэдэх ч үгүй. Энэ талаар тухайн компани өөрийнхөө зүгээс тайлбар хийх болов уу гэж бодож байна. “Арц суварга” гэдэг ямар учиртай компани, юу хийдэг юм, яаж яваад 9 тэрбум төгрөгийг надтай холбогдуулсан юм. Эсвэл миний нэрийг холбогдуулаад тендер аваад байгаа юм уу. Тендер авна гэдэг улсын мөнгөөр зээлж үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг. Би компаниудыг тендер авах нь буруу гэж үзэхгүй. Улс эх орныхоо хөгжилд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулаад үйл ажиллагааг явуулж байгаа гэж бодож байна. Тухайн компанийг улстөрчтэй ямар замаар холбож, яриад байгаа ч сайн ойлгохгүй байна. Би өөрийнхөө зөвлөх туслахуудад гадаадад явахдаа тодруулахыг хүссэн ч эх сурвалж нь нууцлагдсан байна. Намайг 9 тэрбумын тендер аваад Зайсанд орд харшид амьдарч байгаа гэсэн байна.
й
Хамгийн сүүлд ТВ5 телевиз манайд очиж, “Ажлын дараа” гэдэг нэвртүүлэг хийсэн. Би Чингэлтэй дүүргийн 17 хороо, Сурагчийн 60-777 тоотдоо одоо ч амьдарч байгаа. Миний иргэний үнэмлэхний хуулбар энэ байна. Гишүүн болоогүй байхдаа авахуулсан зурагтай хэвээрээ байгаа. Миний сарын цалин татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад гар дээрээ 1 сая 318 мянга 408 төгрөг авдаг. Хамгийн сонирхолтой нь би энэ удаад жирийн ардын хүүхэд УИХ-д орж болдог юм гэсэд жишээг харуулсан. Энэ зам мөрийг баллахгүй юмсан гэж амьхандаа л хичээж ажиллаж, байна.
й
Би бусдаас дутуу явахгүй юмсан гэсэндээ нууцалж явсан мэдээллээ гаргахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Өөрөөр хэлбэл, би цалингийн зээлтэй. УИХ-ын гишүүдээс над шиг цалингийн зээлтэй хүн байхгүй байх. Би Худалдаа хөгжлийн банкнаас авсан цалингийн зээлтэй. Үнэхээр харамсаж байна. Дээр нь би онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн тул үнэн зөвөө олуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандана. Би сайтыг, сэтгүүлчийг буруутгаж, мууг нь үзэх гээд байгаа юм биш. Та бүхэн зөвөөр ойлгоорой, миний нэр хүндэд халдлаа. Ялангүяа МАХН, эвсэл МАНАН үүсгэхийн эсрэг байсан. Гишүүд эсрэг байсан. МАНАН-ийн эсрэг баттай зогсож байсан гишүүдийн нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй онц хүнд хэрэгт холбогдуулсан энэхүү захиалгын шинжтэй мэдээллийн эзнийг олохын тулд хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй байна.
й
Мөн тэр “Арц суварга” компанийг тайлбар хийгээсэй гэж хүсэж байна. Хэрэв би авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон, тэр тендерийг аваад дундаас нь мөнгө төгрөг авсан зүйл байдаг юм бол би УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн, шалгуулахад ч бэлэн. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. Дээр нь нэмээд хэлэхэд УИХ-ын гишүүн болоод 76 гишүүнээс ганцаарахнаа шүүхийн танхимд орж үнэн зөвөө тогтоолгосон хүн нь би. Яагаад гэвэл та бүхэн мэдэж байгаа. Би 8 сар хүн зодсон хэрэгт гүтгэгдэж шүүх цагдаагаар явж байсан. Тухайн үед би Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд яллагдагчийн ширээний ард суугаад үнэн зөвийг тогтоолгох гээд суусан. Үнэн зөвөө тогтоолгоод гарч ирж байсан. Түүн шиг би яллагдагчийн ширээний ард сууна.
й
Би одоо байгаа УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээрээ далимдуулж, халхавчилж ялаас мултарч байгаагийн эсрэг байдаг. Яагаад шүүхийн танхимд орж болдоггүй юм. Яагаад яллагдагчийн ширээний ард сууж чаддаггүй юм гэж гайхаж байгаа. -ын гишүүдийн бүрэн эрхтэй холбоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болголоо гэдэг. Тийм учраас би бүрэн эрхээрээ далимдуулахгүй. Хуулийн байгууллагаар шалгуулна. Үнэхээр авсан юм байдаг юм бол шоронд ороход бэлэн байна. Ийм зүйлийг л хэлэхийг хүссэн юм. Дээр нь УИХ-ын гишүүн болсонносоо хойш Засгийн газрын эв нэгдэлтэй байлгахын төлөө , Шударга ёс эвслээ эв нэгдэлтэй байлгахын төлөө өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж ажилласан. Тэр нь магадгүй өнөөдөр улс төрчдийн байр суурийг ганхаах, Засгийн газрыг унагаах үйл ажиллагаанд нь саад тотгор үзүүлсэн учраас намайг болон МАХН-ыг буруутгаж, надаар далимдуулан олон хүнийг ажлаас нь халах гэсэн зорилго агуулж байна гэж би харж байна” гэлээ.
й
Энэхүү мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
й
-“Арц суварга” компанийг шалгуулж болдоггүй юм уу. Үнэхээр есөн тэрбум төгрөгийн тендерт оролцсон уу, үгүй юу гэдгийг нь шалгуулвал?
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компани тендерт оролцох эрхтэй. Хэн ч авч болно. Харин ямар учраас надтай холбогдсоныг би мэдэхгүй байна. Тиймээс тэр компанийн зүгээс мэдээлэл хийх байх. Дараа дараагийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх тул нэр төрөө сэргээх байлгүй дээ. Ер нь УИХ-ын гишүүд тендерт холбогддог. МАН дангаараа, хамтарч засаг барьж байхдаа тендер авч л байсан. Гишүүдийнхээ бүрэн эрхтэй холбоотойгоор бүх асуудал нь зогсч байсан. Тэгэхээр энэ байдаг л үзэгдэл. УИХ-ын гишүүдийн хэн хэн нь тендерт холбогддог вэ гэдгийг би нэр заагаад хэлж чадна. МАНАН-г хүсдэг, хамтарч татвар төлөгчдийн мөнгийг идэх сонирхолтой хүмүүс энэ компаниудыг шантаажилж, ажлыг нь бүтээж, бүтээж өгснийхөө шагналыг авдаг. Би тийм үйлдлүүдийг мэддэг.
й
-Тендертэй холбоотой гишүүдээс нэрлэж болох уу?
-УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдуулж, шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг бүрэн эрхээрээ хэрэгсэхгүй болдог ш дээ. МАН-ын Ё.Отгонбаяр гишүүнээс эхлээд хүмүүс мэднэ шүү дээ. Гишүүнийхээ бүрэн эрхэнд халхавчлагдаад амь сугараад үлдэж байсан. Эхнэр нөхрүүд нь ч хүртэл холбогдож байсан. УИХ-ын гишүүд гэдэг бүгд л хүн. Тэрний эхнэр, нөхөр компанитай байна уу. Ихэвчлэн УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хувьдаа компанитай байдаг.
й
-Таны гэр бүл, ах дүүсийн чинь нэр дээр компани байдаг уу. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ тухайгаа оруулсан уу?
-Манай нөхөр төрийн албан хаагч. Ямар ч компани байхгүй. Надад дүү байхгүй, нэг ах гадаадад, нэг ах монголд найман нэрийн дэлгүүр ажлуулдаг. Ер нь миний ах дүүст компанитай хүн нэг ч байхгүй. Жижиг бизнес эрхлээд, зах дээр лангуу ажлуулаад явж байгаа хүмүүс бол бийа. Айхтар тендерт оролцох компанитай хүн байхгүй. Хөрөнгө оролгын мэдүүлэг дээрээ бүгдийг дурдсан.
й
-Та МАН-ын гишүүд энэ мэдээллийг гаргасан гэж хардаж байна гэж ойлгож болох уу?
-МАН-ыг хардаж байгаа нь зүйн хэрэг. МАН-ынхан өчигдөр миний сонссоноор УИХ-г боёктлож МАХН-д дэд сайд өгөхгүй гэсэн байна билээ. МАН засаг төрд “Шударга ёс эвсэл” МАХН-ыг засагт оруулахгүй, биднийг суудлыг цөөлөх бодлого барьсан уу, барьсан. Энэ мэдээлэл ихэвчлэн МАН-ын сайтууд дээр эхэлж гарсан. Тиймээс надад хардах эрх байна. Гэхдээ би МАН гэж нэртэй нь холбож тайлбарлмааргүй байна. Энд зөвхөн МАНАН үүсгэхийг хүсч байгаа олгигарх бүлэглэл хамаатай. Тэгэхээр энэ бүлэглэлд МАН ч, АН ч багтана.
й
-Г.Уянга гишүүн та хоёр ордны баруун талын машины зогсоолыг өмчиллөө гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?
-УИХ-ын эмэгтэй гишүүд УИХ-ын даргад хүсэлт гаргасан. Гэхдээ эмэгтэйчүүдийн бүлгийн 11 гишүүн бүгд биш, өөрсдөө өөрийнхөө машиныг баридаг Г.Уянга, М.Батчимэг нарын цөөн тооны 2,3 гишүүн байсан. Бид заримдаа хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авдаг. Манай хүүхэд гэхэд Багшийн дээд сургуулийн хажууханд сурдаг. Би хүүхдээ сургуулиас нь аваад гадаа машинд хүүхдээ үлдээдэг. Гадаа үлдээхдээ хол зогсох эсвэл хүний машинтай ойрхон давхардаж зогсоно. Хуралтай үед машинаа холдуул гэж утасддаг. Бид өглөө яг найман цагт ирдэггүй.
й
Хүүхдээ машин дотроо үлдээчихээд ажил руугаа орно. Гараад очиход хүүхдийн давсаг нь чинэрчихсэн байдаг. Ордонд хүүхэд оруулдаггүй болохоор хүүхдээ шээлгэх газар байдаггүй. Хүндрэлтэй асуудал бидэнд байдаг. Тийм учраас эмэгтэй хүн болсон хойно тэр асуудлуудаа шийдвэрлэх гэж УИХ-ын даргад хүсэлт тавьсан юм. Тэрнээс биш бүхэл бүтэн 76 гишүүн, өөрөө машинаа барьдаггүй, хувийн жолоочтой гишүүдийн асуудлыг хөндөөгүй. 2-3 хан эмэгтэй гишүүдийн зогсоолын асуудлыг шийдвэрлээд өгөөч гэж хүссэн. Машин явдаггүй өдөр туслахаараа авхуулаад зогсоол дээрээ машиныг нь тавьж байя гэсэн юм.
й
Тэгэхэд үүнийг сенсацилаж, ордны баруун талыг эзэнгүй болгох хэмжээний асуудал үүсгэсэнийг гадаадад явж байхдаа мэдсэн. Эмэгтэй гишүүд маш их бухимдсан. Яагаад ингэж юм бүхнийг хараар будаж харуулаад байдаг юм бэ. Бид ч бас хүн шүү дээ. УИХ-ын даргад тавьсан хүсэлтийг маань Захиргаа нийтийн ахуйн газарт шилжүүлсэн байсан. Хариугаар ирсэн албан бичигт гишүүдийн гаргасан хүсэлтийг үндэслэн Төрийн ордны баруун талын зогсоолыг УИХ-ын гишүүдийн машинд зориулахаар шийдвэрлэлээ. Таныг эзгүйд таны зөвшөөрлөөр УИХ-ын гишүүний зөвлөх туслахын аль нэгнийх нь машиныг байршуулна гэсэн бичиг ирлээ. Энийг ингэж улс төржүүлэх шаардлага байсан юм уу. Бид үнэхээр шаардлага байгаад л энэ хүсэлтийг тавьсан.
й
Би энд одоо ингээд сууж байхад та машинаа холдуул гээд залгана. Зарим нь загнаж, элдэвээр хэл үгээр хэлдэг. Бид ордны хойд талын дипломатуудад зориулсан зогсоол дээр 2-3 эмэгтэй гишүүний машин зогсоохыг хүссэн. Дипломат төлөөлөгчид ирвэл машинаа холдуучихаад байя л гэж хүсэлт тавьсан. Бид ордны баруун, зүүн жигүүрт том том хар жипний хажууд сааралд машинаа тавихаар харуулууд гүйж ирээд та наад машинаа холдуул гэдэг. Машинаа хаана тавих юм гэхээр өөр газар олоод тавь гэдэг. УИХ-ын Тамгын газар, ордонд ажилладаг бусад хүмүүсийн машиныг тавиулахгүй гэж хэлээгүй. Энэ асуудал ийм газар авчихна гэж бид нар үнэхээр бодоогүй. Харамсалтай байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ