АН зөвшилцлөөсөө ухраад байна

img

Эрх баригч АН засагт хамтрах асуудлаар парламентад суудалтай улс төрийн намуудтай хийсэн зөвшилцлөөсөө ухраад байгаа талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

as

-МАН-ын бүлгийн хуралдаанаар зөвшилцлийн асуудлыг хэлэлцээд ямар шийдвэрт хүрсэн юм бэ?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тавьсан саналыг МАН Бага хурлаараа хэлэлцэж засагт хамтрах шийдвэр гаргасан. Бид албан тушаал бодож энэ Засгийн газарт хамтраагүй. Бид тулгамдсан асуудлыг шийдье, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавья, эдийн засгийн уналтыг зогсооё, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье гэдэг үүднээс Засгийн газарт хамтарсан. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, ард олны амьдрал хүнд байна. Тиймээс манай нам ачааны хүндийг хуваалцаж үүрье, хариуцлагыг ч мөн хуваалцъя гэдэг үүднээс засагт хамтарсан. Харамсалтай нь Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томилохдоо намуудын тохиролцооноос буцсан. Зөвшилцөл ёсоор МАН-д долоон дэд сайд, АН, ИЗНН-д нийлээд тав, "Шударга ёс" эвсэлд гурван дэд сайдын суудал хуваарилна гэж тохирсон.

a

Бид анхнаасаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, төрийн албыг чадварлаг байлгах шаардлага тавьж байсан. Хамтарсан Засгийн газрыг 19 сайдтай байлгах эрх баригч намын шаардлагыг арга буюу хүлээн авсан. Гэвч дахиад л 15 дэд сайдыг 17 болгон нэмэгдүүлэх данхайсан бүтцийг оруулж ирсэн. Мөн дөрвөн яамны төрийн нарийн бичгийн даргыг асуудал эрхэлсэн сайдтай нь зөвшилцөхгүйгээр "хулгай"-гаар, нууцаар томилсон явдал нь итгэлцэл, зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр хамтран ажиллах явдлыг үгүйсгэж байна. Итгэлцэл, ойлголцол байхгүй бол цаашид хамтарч ажиллахад хүнд. Иймээс Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаанд дуудаж, энэ асуудлаар тайлбар сонсож, гаргасан алдаагаа эргэж харж засахыг шаардсан.

a

-Ерөнхий сайд бүлгийн хуралдаан дээр ямар тайлбар хэлсэн бэ?

-Бид эхнээсээ тохирсон зарчмаа баримтлахыг шаардсан. Харин Ерөнхий сайд "Ажлын хэсгийн протоколд МАН-д долоон дэд сайд гэж бичсэн. Харин таван дэд сайдын талаар ороогүй, тохироогүй байсан учраас дэд сайдын орон тоогоо нэмсэн" гэж хэлсэн. Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооны  тухайд өмнөх бүтцээрээ үлдсэн дөрвөн яамны  төрийн нарийн бичгийн даргыг улираан томилсон гэж тайлбарласан. Гэхдээ үүссэн асуудал бол Ерөнхий сайдын  тайлбарласан шиг биш юм. Өмнө нь Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яам тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. Өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өргөн барьсан бүтцийн өөрчлөлтөөр энэ хоёр яамыг нэгтгэхээр болсон. Тус тусдаа хуулиуд явж байгаа. Сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинэ Засгийн газрын бүтцийг өргөн барихдаа уг хоёр яамыг салгахаар болсон. Бүтэц нь дахин өөрчлөгдсөн яаманд хуучин төрийн нарийн бичгийн даргыг  томилсныг бид зөв гэж үзэхгүй байгаа.

a

Манай нам барилга, хот байгуулалт, зам тээвэр, хөдөлмөр, байгаль орчин, санхүү зэрэг хүнд салбарыг хариуцаж байгаа. Энэ салбарын сайд нарт гар нийлж ажиллах багаа бүрдүүлэх бололцоог нь олгох ёстой. Ийм боломж бүрдэхгүйгээр сайд нар хүнд салбаруудыг авч явахад учир дутагдалтай. Ажил явуулахын тулд л бид асуудлыг тавьж байгаа.

a

Мөн Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар энэ асуудлаар  тайлбар хийсэн юм.

a

Д.Цогтбаатар: Төрийн нарийн бичгийн дарга томилсон тогтоолд гарын үсэг зурахгүй

a

Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргыг томилсон асуудлыг сайдын хувиар эсэргүүцэж байгаа. Хамгийн ажил хэрэгч хандлага бол тухайн салбар хариуцсан сайдтайгаа зөвшилцөж байж асуудлыг оруулж ирэх ёстой. Би өөрөө төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Тухайн салбарынхаа сайдтай огт ярилцахгүйгээр, тэр хүнийг байхгүй мэтээр энэ томилгоог оруулж ирсэн нь Засгийн газрын хуулийг зөрчиж байна. Нөгөө талаар зүй ёсны зөвшилцөл явж байхад итгэлцлийн гол сууриа үгүйсгэж байгаа хэрэг. Тиймээс бид энэ томилгоог хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч гэсэн би сайдын хувиар тогтоолд гарын үсэг зураагүй. Зөвшилцөл дуустал төрийн нарийн бичгийн дарга н.Эрдэнэбүрэнг ажилд нь оруулах боломжгүй. Зөвшилцлийн хүрээнд харилцан итгэлцэл дээр үндэслэн бүх асуудлыг шийдэх боломж байхад ингэж хүч түрж асуудлыг шийдэх гэж оролдож байгааг Засгийн газарт ажиллаж буй манай сайд нар ч ойлгохгүй байгаа.

a

-Төрийн нарийн бичгийн дарга нарыг Засгийн газрын хуралдаанаас томилоход та бүхэн эсэргүүцэж болоогүй юм уу?

-Бид байр сууриа илэрхийлсэн. Шадар сайд болон би асуусан. Энэ чинь юу болж байна аа, зөвшилцөл явж байгаа юм биш үү гэж Ерөнхий сайдаас асуусан. Гэтэл төрийн албан хаагчийн асуудал дээр тийм юм байхгүй гээд шууд алхаа цохьсон. Алхаа цохих нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Харин тогтоол дээр гарын үсэг зурахгүй байх нь салбар хариуцсан сайдын эрх мэдлийн асуудал.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
man kgashirdagui yum baikh daa.dandaa khulkhiduulj baikh yum daa.khamtarsan zasgiin ued yalaa daa.1 jiliin daraa ta nariig khoogood gargana biz dee.ta nar bolokhoor alban tu*l,mongo bodood l urdakhia martchikh yum daa.
2014-12-21
дундговьчууд:
1 нутгын чинь хүн байна хамтраад ажиллаж болдоггүй юм уу? битгий улс төржөөд байгаарай. тэгээд ч таны барилгын салбарыг мэддэг гэдэгт сайн итгэхгүй байна. олдсон сайдын ажлаа хийвэл барав. бие биеэ дэмжээд сайн ажиллаарай
2014-12-21
иргэн:
тнб дарга бол улс төрийн албан тушаал биш, төрийн захиргааны албан тушаал тул төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар томилдог албан тушаал гэдгийг ман мэдмээр юм аа. сайд,дэд сайд нар бол улс төрийн албан тушаал шүү дээ.
2014-12-21
ббббббө:
нямдоржийн хэлж байсан үнэн шүү. ан угаасаа худалч хулхи шдээ.
2014-12-20
1111:
bi bol man-iig bolovson huchin saitai, gej vzdeg, gehdee alban tu*ld unen durtai ba, yagaad zaaval ene zasgiin gazart orj bgaag bol alban tu*liin toloo orson gej vzej ba. uls ornoo neg udaa ch bol avarah heregtei, toriin alban haagchiin toog tsooloochee, 1 yamaand 60 uhna bolchihood ba, negent zasagt orson yum chini ded saidgui baih heregtei, ter enend tetgever ogood unendee hereggui, tuuniig dagaad orgon heregleenii baraanii une nemegdene, ta nar zugeer l mongo ogood , tuuniig dagaad humuusiin amidral , uls oron unaltand orloo. harin ni niilsniih oron toog tsomhotgoj, olon yamduudiig negtgej tsooloh heregtei, tanai namaas ene sanaachlagiig gargah oorsdoo saidaasaa tatgalzaj ene alban tu*liig ter yamtai negtgeh ni zov ba gesen sanal gargaval tanai nam daraagiin songuulid yalalt baiguulah bolomjtoi l yum, zaaval alban tu*l hootsoldohiin hereg yun ba.
2014-12-20
зочин:
yun ch uls turiin noyon nuruugui yum. tavitargui
2014-12-20
manmaxn2:
ta nar yneheer ard tumnee bodsiin bol *sorog*hushinee hiigeed yavahgui yasiin...dyrtai banzal huuhen shig uym yariad archaagui garyyd
2014-12-20
enkhee:
toriin alban khaagchidiig 15 myangaar n khalchikhaad said naraa arvan khedeer n nemeed baij yaj khemnelt gej yarij chadaj bainaa.mon ikh khural oorsodoo khemnelt comotgol khiikh kheregtei shuu dee.ter olon tuslakhiin oron too,shuudan khevlel,utasnii zardal,gadad tomilolt,unaa mashin geed ta nariin tansaglal zondoo bii shuu.ard tumniig gudmand gargakh,ard tumnii ovroos kheden caasiig n avakh l yum yarikh yum daa.oorsodoosoo avakh yum er yarikhgui yumaa.2 namiin yaridag yum alban tu*l,sandal shiree bolj dee.
2014-12-20
zochin:
ene *uud dakhiad l khutsatsgaagaad ekhellee , turiin ajlyg khiilgekhguy ni ldee ,ed nar er ni mongolyn esreg khumuusiin buleglel baikh aa
2014-12-20
buhimdsan irgen:
бид албан тушаал бодож энэ засгийн газарт хамтраагүй. бид тулгамдсан асуудлыг шийдье, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавья, эдийн засгийн уналтыг зогсооё, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье гэдэг үүднээс засгийн газарт хамтарсан. өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, ард олны амьдрал хүнд байна. тиймээс манай нам ачааны хүндийг хуваалцаж үүрье, хариуцлагыг ч мөн хуваалцъя гэдэг үүднээс засагт хамтарсан. харамсалтай нь засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томилохдоо намуудын тохиролцооноос буцсан. зөвшилцөл ёсоор ман-д долоон дэд сайд, ан, изнн-д нийлээд тав, "шударга ёс" эвсэлд гурван дэд сайдын суудал хуваарилна гэж тохирсон. ene yu gej oilgoh uu hamtarsnaa ard tumnii toloo gej hudlaa dur esgehee bolio. ta nar ard irgedee bodson bol baidal onoodor iim bhgui l bsan bhgui yu bainga ingej dur esgehee bolitsgoo
2014-12-20
hahaha:
toriin nariin bichgiiin dargiig said ni tomildog bolokhoos nam tomilloo gen uu man nam hulhiduulnaaa gej bodood baisan yum naad saikhan bileg bayartsogt elbegee nar saikhan zalitanguud daa pitsa zooj baisan humuus her sain baiv l gej
2014-12-20
монгол:
ман .ан хоёр хамтарна гэхээр н баярлаж байлаа .үнэхээр урамгүй юм эд нарын гол зорилго ард түмэн биш албан тушаал гэдгийг уг н нуудаг байсан одоо ил цагаандаа гарчээ.
2014-12-20
zochin:
nohoi tolgoituud ta naraas ard tumen hulgailsan bolgoniig chin busaaj avna
2014-12-20
зочин:
сандал ширээ албан тушаал .улс төрөөр хооллогч ан.ман новш хулгайч луйварчин адгын шаарнуудын мөрөөдөл ард түмэн хэзээ нэгэн цагт босож хулгайлсан болгоныг чинь буцааж авах болно .муу хулгайч нараа
2014-12-19
зочин:
төрийн нарийн бичгийн даргыг намаас сонгохоор төр гэж байсны хэрэг байгаа юм уу даа. төргүй, хүн бүр дураараа амьдрөх нь сайхан
2014-12-19
denzen:
olon ym yriad baihaaaraa chaddag ym bol zasagt hamtarhaa l bolchon biz dee tegej chadahgui bj hudlaa shali shali geed bhaa boliooch. ....
2014-12-19
man sonotugei:
ene neg uher sandal shiree idej uuhaa l bodoh yum oor yum tolgoid ni alga uu
2014-12-19
болд:
сандал ширээ булаалцалдаад л одоо болтол яриад яваа юм биш үү, ажлаа хийгээч. ман-хан
2014-12-19
манд:
ядаргаатай нам вэ яншаан үглээ авгай шиг
2014-12-19
zochin:
та нар ард түмэнээ бодож, дандаа сандал ширээ, улс төр яриад явах юм, эдийн засгийн шинэчлэл хийгээчээ, өмнө ажиллаж байсан төрийн н/б болно биздээ.
2014-12-19
irgen:
ardchilsan nam alaigaa aldaj bnaa. mongol ulsiig budaa boltol ni suiruilcheed bolohoo bhaaraa hamtraya gej guij guvshchaad daraa ni hudal helj huurch mehelne. yostoi butehguiee. hamtraad ajillah gej bga yum bol hamtarsan shig hamtar chadahgui bol ardchilsan nam chaddagt ni og. ta nariig zunduu harlaa uzlee odoo bolnoo
2014-12-19