Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзав

img

ХХАА-н сайд Р.Бурмаа өнөөдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Турк улс нь манай улстай газар тариалан, мал аж ахуй, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтран ажилладаг бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа юм. Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа салбарын тэргүүнийхээ хувьд анхныхаа танилцах уулзалтыг элчин сайд тантай хийж байгаа нь бидний хамтын ажиллагаа ирэх жил шинэ шатанд гарна хэмээн билэгшээж байна хэмээгээд “Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны нөөц боломж, чиглэлийг тодорхойлох зорилготой хойшлуулсан аялалыг ойрын үед хэрэгжүүлэх саналтай байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор “ТИКА” байгууллагын санхүүгийн дэмжлэгээр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсаас 20 толгой цаа бугыг Мөрөн хотод хүлээлгэн өгсөнд талархал илэрхийлье. Өнөөгийн байдлаар хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр Туркийн хөрөнгө оруулагчид 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн” гэв.

a

Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз хариу талархаад Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны нөөц, боломжтой танилцах уулзалтыг Монголын талаас хойшлуулсан хэмээгээд хүнс, хөдөө аж ахуйн шинэ сайдтай хамтран ажиллахад бэлэн хэмээлээ. Ямартай ч, уулзалтын үр дүнд ХХААЯ, БНТурк улсын элчин сайдын яам, “ТИКА” байгууллагын төлөөлөгчийн газар хооронд техникийн уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тохирох, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах, Туркт хийх танилцах айлчлалын тов, “ТИКА” байгууллагын шугамаар сургалтын болон технологи дамжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо. Түүнчлэн уулзалтын төгсгөлд Туркийн Хүнс, хөдөө аж ахуйн, мал аж ахуйн сайдыг ирэх онд Монгол Улсад айлчлах урилгыг уламжилж өгөхийг хүссэн.

a

Дашрамд дурьдахад, Турк улсын ажиллах хүчний 29.5 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ногддог. Жилдээ 16.2 сая тн улаан буудай, 3.5 сая тн арвай үйлдвэрлэдэг. Мал аж ахуй төдийлөн сайн хөгжөөгүй ч мах, сүү, ноос, өндөгний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 1/3-ийг эзэлдэг юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
elbegee nohoin gxlxg
2014-12-21
irgen:
ene hxgshin avgai boli ichej amidardaa
2014-12-21
tyui:
burmaa shaldan baina
2014-12-21
балайрагч:
балай майжгар авгай хэдэн давхар дээлтэй ч шалдан л харагданадаа гэж! кккк
2014-12-20
kkkkkk:
evgui nertei nohor baina uu vgvi iy. murat harugzog gej baigaa iymshig l sonsogdoj baina. kkkk
2014-12-20
uuu uhsen hoinoo :
gaihamshigtai shudraga mundag em bna gesen iim l yumnii tuluu bsan yumuu kkkkk esvel a nam hungui argaa yadaad mani hun said bolooyu
2014-12-20
бурдагмаа:
үнэхээр арчаагүй худалч гар гэдэг нь зөнөж үхэх гэж байж лавхар дээлтэй сайд болно гээд маажигнаад гүйхэд нь харагдлаа
2014-12-19