Д. Ганхуяг Монгол-Японы парламентийн бүлгийг удирдана
УИХ-ын гишүүн Д. Ганхуяг 2004-2008, 2008-2011 онуудад тус бүлгийн даргаар зургаан жил гаруй хугацаанд ажилласан байдаг. 2012 оны сонгуулийн дараа тус бүлгийн даргаар УИХ дахь АН-ын булгийн дарга Д. Эрдэнэбат ажиллаж байгаад, саяхан Аж үйлдвэрийн сайд болсноор бүлгийн даргын ажлаа егсен байна. Үүнтэй холбогдуулж УИХ- ын дэд дарга, Монгол улсын Парламентийн бүлгэмийн дарга Р. Гончигдорж УИХ дахь Монгол, Японы парламентийн бүлгийн даргаар Д. Ганхуягийг томиллоо.
й
УИХ дахь бүлгүүд дотроо Монгол, Японы бүлэг хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай. Монгол, Японы харилцаа Иж бүрэн туншлэлээс Стратегийн түншлэлд шилжсэн. Д.Ганхуяг уг парламентын булгийн даргаар ажиллаж байхдаа 2006 онд Японы талд Монгол-Японы хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр ( Японы нэр томьеогоор ЕРА economic partnership agreement, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр буюу ЭЗТХ гэх ) байгуулах саналыг тавьж, хоер тал урт хугацаанд ярилцаж, бэлтгэл бүрэн хангагдаад байгаа юм. Ингэснээр хоер орны хооронд эдийн засаг, херенге оруулалт, бизнесийн харилцааг дэмжих тусгайлсан эрх зуйн орчин бурдэж, улмаар Монгол улс Ази тив, Зуун хойд Азийн болон бусад бус нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох боломж нээгдэнэ.
й
Япон улс олон оронтой ЭЗТХ байгуулсан байдаг. Хэдхэн жилийн өмнө Солонгос улс АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсанаар олон улс даяар эерэг мэдээлэл цацагдаж, Солонгос улсын бизнесийн орчин сайжран хөрөнгө оруулалт нэмэгдсэн байдаг. Мөн Монгол, Японы парламентын бүлгийн зүшээс Япон улсын хөнгөлөлттэй зээлээр Монгол улсад Олон улсын онгоцны буудал барих санаачлагыг гаргаж, Японы тал дэмжсэнээр одоо Хөшгийн хөндийд бутээн байгуулалт нь явагдаж байна.
ый
Энэ бол стратегийн ач холбогдолтой, хоер орны харилцааны туухэнд нэгэн том хуудас нээх төсөл юм. Мен энэ бүлгийн зугээс идэвх санаачлага гаргаснаар Японы Засгийн газраас хөгжиж буй орнуудад олгодог хоёр шаттай хөнгөлөлттэй зээлийн асуудал шийдэгдэж, 2004-2011 оны хооронд хоёр удаагийн шийдвэрээр манай ЖДҮ эрхлэгчдэд 100 орчим сая ам.долларын маш сайн нбхцблтэй зээл олгогдсон юм. Мбн жил бур Монгол, Японы парламентын бүлгийн гишүүд харилцан туршлага солилцдог төсөл үргэлжлэн хэрэгжиж байна. Ийм байдлаар хоёр орны хооронд 2015 онд ЭЗТХ байгуулагдахаар болоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ