Рандал Парк: Би алдартай болохыг хүсч байна
АНУ-ын “Sony Pictures” компани өнгөрсөн оны сүүлчээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны амьдралыг дэлгэн харуулсан инээдмийн жанрын “Ярилцлага” хэмээх киног бүтээсэн юм. Энэхүү уран бүтээлд Ким Чен Уны дүрийг бүтээсэн залуу жүжигчин Рандал Паркийн “www.latimes.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
v
-“Ярилцлага” кино хэзээ ч нээлтээ хийхгүй байвал яах вэ?
-Маш их харамсах болно. Би алдартай болохыг хүсч байна. 2012 оны сүүлчээр “Sony” компани Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай гадаад төрхөөрөө төстэй жүжигчдийг шалгаруулж байгаа гэдгийг сонссон. Тэгээд л тэр эрхмийн талаарх мэдээллийг цуглуулж, хувийн бэлтгэлээ хангаж байгаад л шалгаруулалтад орсон. Эцэст нь найруулагч болон кино багийнханд таалагдаж, гол дүрээр сонгогдсон. Найруулагч надтай уулзах үеэрээ Ким Чен Уны зургийг үзүүлээд “Адилхан болж чадах уу” гэж хэлсэн.
b
-Ким Чен Унтай төстэй болохын тулд ойролцоогоор хэдэн кг нэмэв?
-15 кг. Их хэцүү байсан. Хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй байсан. Хэтэрхий их жин нэмсэн учир.
b
-“Ярилцлага” киноны эхний трейллер цацагдсаны дараа Хойд Солонгос дургүйцлээ илэрхийлж, АНУ-ын Засаг захиргааг хүртэл сүрдүүлсэн. Цөмийн зэвсэг туршина гээд л сүрт мэдээлэл хийсэн шүү дээ?
-Гайхаад л байна. Энэ киноны зохиол энгийн, даруухан. Өдөр болгон дэлгэцнээ гарч, нээлтээ хийж буй инээдмийн жанрын кинонуудын нэг. Зохиол нь нэг улсыг гутаан доромжилсон өгүүлбэр ганц байхгүй. “Ярилцлага” киноны эхлэлээс төгсгөлд хүртэл Ким Чен Ун хүчирхэг, одоо байгаа шигээ л гардаг. Түүнийг гуйлгачин эсвэл энгийн нэгнээр дүрслээгүй. Хэвлэлийнхэн л Хойд Солонгос заналхийлсэн гээд байгаа болохоос.
b
-Энэ сарын 25-нд киноны нээлт болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Энэ тухай?
-Кино өнгөрсөн долоодугаар сарын 15-нд албан ёсоор нээлтээ хийх байсан. Тэгэхдээ нээлтээ хийх өдөр байнга шахуу өөрчлөгдөөд байна. Хүүхдүүд минь энэ киног үзэхийг маш их хүсч байгаа.
b
-Таны тоглосон кино нээлтээ хийсэн өдөр аймшигтай зүйл болбол?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Би далдыг харж чадахгүй.
b
-Та Хойд Солонгост очиж байсан уу?
-Үгүй. Одоо очихыг хүссэн ч Хойд Солонгосын удирдлагууд зөвшөөрөхгүй байх. 2000 оны эхээр Өмнөд Солонгосын иргэншлээс татгалзаж, АНУ-ын иргэн болсон.
b
-“Ярилцлага” кинонд тоглохоосоо өмнө олон уран бүтээлд тоглож байжээ. Тэгэхдээ хангалттай алдаршаагүй бололтой?
-Тиймээс л “Ярилцлага” киног ямар ч аргаар хамаагүй дэлгэцэнд гаргаж, энэ насныхаа мөрөөдлийг биелүүлэхийг хүсч байна. Би алдаршиж, Холливуудын А зэрэглэлийн жүжигчидтэй найзлахыг хүсч байна.
b
-Мөнгө эсвэл эрх мэдлийн төлөө юу?
-Аль аль нь.
b
-Хэрвээ Хойд Солонгос “Ярилцлага” кинонд ач холбогдол өгөөгүй байсан бол энэ бүтээл ингэж алдарших байсан болов уу?
-Мэдээж хэрэг. Энэ кинонд жүжигчин Жеймс Франко, Сет Роген нар тоглосон. Энэ залуус бол шилдгүүд.
b
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ