“100 Өвлийн өвгөнтэй хамт” баярын парад болно
“100 Өвлийн өвгөнтэй хамт” баярын парад өнөөдөр 12:00 цагт болно. Тус арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой зохион байгуулж буй аж.
а
“100 Өвлийн өвгөнтэй хамт” баярын парад нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Оргил худалдааны төвөөс урагш зам гарч, Ахуйн үйлчилгээний ордны урд талбайд зогсолт хийн Өргөө кинотеатр ирж хаалтын үйл ажиллагаагаа хийх юм байна. Мөн баярын парадын үеэр циркийн тоглолт, флаш моб бүжгийн тоглолт болохоос гадна өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулж, иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ