Бүх нийтээр амарна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд тохионо. Монгол Улсын Их Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн чуулганаар жил бүрийн 12 дугаар сарын 29-ны өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан.
б
Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш жил бүрийн 12 дугаар сарын 29-ны өдөр амарч буй. Энэ жил ч мөн адил бүх нийтээр амарна гэж албаны эх сурвалж мэдээлсэн.
ө
"1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн" хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг билээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ