Хамгийн тачаангуй бүсгүйг тодруулав
“People” сэтгүүл энэ оны хамгийн тачаангуй бүсгүйгээр загвар өмсөгч, жүжигчин Кейт Аптоныг нэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Кейт Аптон энэ жил “ELLE”, “Vogue”, “Nice forever” сэтгүүлийн нүүр хуудсыг чимснээс гадна дэлхийн шилдэг “Gucci”, “Chanel”, “Louis Vuitton” брэндтэй гэрээ байгуулж, сурталчилгаанд нь тогложээ. Өнгөрсөн жил тачаангуй бүсгүйгээр тус сэтгүүл жүжигчин Скарлет Йохансоныг нэрлэж байсан юм.
1
Харин энэ оны тачаангуй залуугаар “Thor” киногоороо олны танил болсон жүжигчин Крис Хемсвортыг нэрлэжээ. Тэрбээр энэ жил “Кибер”, “Thor II”-д тогложээ. Тус сэтгүүл энэ жилээс анх удаагаа оны шилдэг гэр бүлийг тодруулжээ. Оны шилдэг гэр бүлээр жүжигчин Брэд Питтийн гэр бүл тодорсон байна. Брэд энэ жил холливуудын хамгийн бүсгүй гэгддэг Анжелина Жолитой хуримаа хийсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ