Жолиг жирэмсэн гэв

img

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолиг долоо дахь хүүхдээ тээж буй тухай “www.huffingtonpost.com” мэдээллээ. Жүжигчин бүсгүйг 13 долоо хоногтой жирэмсэн гэжээ. Өчигдөр худалдаанд гарсан “OK” сэтгүүл нүүр хуудастаа Жолигийн зургийг байршуулаад “Би дахиад жирэмсэн” хэмээн нийтэлжээ.

1

Дээрх мэдээллийг Жолигийн агентаас батлаагүй юм. Жоли нөхөр Брэд Питтийн хамтаар Испани зураг авалтад оролцохоос гадна өөрийн найруулсан “Unbroken” киноны сурталчилгаанд зориулж азийн орнуудаар фэн уулзалт зохион байгуулж буй.

Жоли өнгөрсөн долоо хоногт Иракаас хүүхэд үрчилж авах бодолтой байгаагаа илэрхийлсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ