Хэт даврагчид 2700 хүнийг барьцаалжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл нэг жилийн хугацаанд ойролцоогоор 2700 иргэнийг барьцаалсан гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Барьцаалагдсан иргэдийн дотор Европын  орнуудын 50 гаруй иргэн байгаа гэжээ. Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади хэлэхдээ “НҮБ болон АНУ-ын тагнуулын мэдээгээр дээрх тоо баримтыг гаргасан. Өнгөрсөн долоодугаар сарын эхээс хүчээ авч эхэлсэн хэт даврагчид хамгийн багадаа 10 мянган хүний аминд хүрч, очсон газар болгондоо хүчирхийлэл үйлдэж байна. Засгийн газар шаардлагатай улсуудаас тусламж авч буй ч амжилт олж чадахгүй байна. Ирак гэх улс цаашид оршин тогтнож, бүрэн бүтэн байдлаа авч үлдэх эсэх нь барууны орнуудаас шууд хамааралтай боллоо” гэжээ.

х

Хэт даврагчид энэ оны сүүлээр бүх нийтийн сонгууль явуулахаа мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараа хэт даврагчдын эзэлсэн бүс нутгууд руу очих хүмүүсийн урсгал эрс нэмэгдсэн гэж НҮБ-аас мэдээлжээ. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади өнгөрсөн долоо хоногт “Халифын вант улс” гэх тусгаар улсын иргэн болсон бүх хүмүүст алтан зоос өгөхөө мэдэгдээд буй.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ