Хойд Солонгос хакеруудтай холбоогүй
“Энхийг сахиулагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерууд “Sony” компанийн дотоод сүлжээг хакердаж, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр тус улсад нэвтэрч буй АНУ-ын хоёр тагнуулчийн тухай өгүүлэх “Ярилцлага” кино нээлтээ хийсэн тохиолдолд 2001 оны есдүгээр сарын 11-нийх шиг халдлага үйлдэхээ сануулаад буй. Энэхүү мэдэгдлийн дараа Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-ын удирдлагууд “Энхийг сахиулагчид” гэх хакерийн багтай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
р
Тус намын дарга Пак Нам Ши “KCNA” агентлагт “Ярилцлага” кино Хойд Солонгосын улс төр болон удирдагчийн нэр хүндэд халдаж буй. Гэхдээ бид энэхүү уран бүтээлийг хийсэн “Sony” компанийн дотоод сүлжээг хакердсан этгээдүүдтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдье. АНУ болон “Sony” компанитай гэмт этгээдүүдийг илрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна. Нэр төрөө сэргээлэхийг хүсч байна” гэж хэлжээ. “Sony”-ийн удирдлагууд дээрх саналыг хүлээн авсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ