Ажлын хэсэг 25-нд дүнгээ танилцуулна

img

Хууль зүйн сайд Д.Дорлигжав тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулжээ. Тэрбээр Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг үндэслэн ажлын хэсэг байгуулах тушаал гаргасан байна. Уг ажлын хэсэг Хууль зүйн яам Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах асуудал хариуцсан байгууллагын албан контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээллийн конторын барилгыг клиник эмнэлэг болгох нөхцөлийг судлах аж. Ажлын хэсэг энэ сарын 25 гэхэд дүнгээ танилцуулах үүрэгтэй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ