Г.Алтанхүүг шүүнэ
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр Г.Алтанхүүд холбогдох хэргийг хэлэлцэнэ. Г.Алтанхүүг найз бүсгүй Ц-ийн амь насыг хохироосон байж болзошгүй хэрэгт сэжиглэж, түүнд холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж байсан юм.
ө
Тэгвэл дүүргийн прокурор Б.Баян-Очир "Анхан шатны шүүхээс талийгаач Ц-ийн нас барсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос шинжээчийн дүгнэлтийг нягталж үзээд Г.Алтанхүүгийн буруутай үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлээд байна" гэж мэдээлж байсан.
б
Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн 91.1 буюу “хүнийг санаатай алсан”, 98.1-д заасан “бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг дүүргийн прокурорын газраас өнгөрөгч зургаадугаар сард шүүхэд шилжүүлсэн юм. Түүний найз бүсгүй агсан н.Цэдэн-Ишийн гэр бүлийнхэн болон гэрчүүд тухайн үед “хохирогч нь зодуулсан байдалтай нас барсан. Мөн Гэмтлийн эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон” гэж мэдээлж байсан. Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гурван удаа задлан шинжилгээ хийсэн ч дүгнэлт нь зөрүүтэй гарч байсан билээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ