Бяцхан алдартнууд
Энэ онд нэр хүндтэй алдартнуудын гэр бүлд мэндэлсэн бяцхан “одод”-ыг танилцуулж байна.
Скарлет Йоханссон
Холливуудын хамгийн сайхан бүсгүй гэгддэг жүжигчин Скарлет Йоханссон өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдөр охиноо төрүүлсэн билээ. Тэрбээр охиноо Роуз хэмээн нэрлэсэн аж. Жүжигчин бүсгүй охиноо төрүүлсний дараа долоон жилийн турш үерхсэн Роман Дориактайгаа нууцаар хуримлажээ.
Мила Кунис
Жүжигчин Эштон Катчер болон Мила Кунис нар энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр охинтой болсон юм. Катчер охиноо Уайетт Эзабелле хэмээн нэрлэсэн аж. Энэхүү нэр жүжигчин залуугийн эмээгийн нэр гэнэ.
Саймон Коуэлл
Их Британийн “X Factor” шоуны ерөнхий шүүгчСаймон Коуэллд хоёрдугаар сарын 14 буюу хайрын баяраар эхнэр Лорен Силвермэн нь хүү төрүүлж өгсөн юм. Коуэлл хүүгээ Эрик Коуэлл хэмээн нэрлэсэн билээ.
Майкл Жордан
Домогт сагсан бөмбөгч Майкл Жорданы эхнэр Иветт Прието хоёрдугаар сарын 12-ны өдөр хоёр ихэр охин төрүүлсэн юм. Жордан охиддоо Виктория, Изабелл гэх нэр өгсөн байна.
Крис Хемсворт
Өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны өдөр “Thor” киноны од жүжигчин Крис Хемсвортийн эхнэр Элька Патаки ихэр хөвгүүн төрүүлсэн юм. Хосууд өнгөрсөн жил охинтой болсон билээ. Жүжигчин залуу хөвгүүддээ Саша, Тристан хэмээх нэр хайрлажээ.
Эмила Блант
“Edge of Tomorrow” кинонд Том Крузтэй хамтран тоглосон жүжигчин Эмила Блант өнгөрсөн хоёрдугаар сарын 16-ны өдөр Лондон хотноо амаржиж хүүтэй болсон юм. Тэрбээр хүүгээ Эни гэж нэрлэжээ.
Меган Фокс
Холливуудын хамгийн сайхан бүсгүй гэгддэг жүжигчин Меган Фокс өнгөрсөн хоёрдугаар сарын 12-ны өдөр хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Түүний хүүг Эшли гэдэг.
Брюс Уиллис
Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллис, Эмма Хэминг нар өнгөрсөн тавдугаар сарын 2-ний өдөр охинтой болсон юм. Охины нэрийг Мабел Рэй гэдэг юм. Рэй охин Брюс Уиллисийн дөрөв дэх хүүхэд юм.
Гвен Стефани
Дуучин Гвен Стефани өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр амаржиж хүүтэй болсон юм. Хүүгийн нэрийг Аполла гэдэг. Тэрбээр дээрээ 9, 6 настай хоёр ахтай.
Рейчел Билсон
Жүжигчин Рейчел Билсон энэ оны хоёрдугаар сарын 22-нд охинтой болжээ. Тэрбээр охиноо Сара хэмээн нэрлэжээ.
Керри Вашингтон
“The scandal” цувралын од жүжигчин Керри Вашингтон өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ний өдөр охинтой болсон юм. Жүжигчин бүсгүй охиноо “Sun”буюу “Нар” хэмээн нэрлэжээ.
Сиара
Дуучин Сиара өнгөрсөн тавдугаар сарын 1-нд хүүтэй болсон юм. Тэрбээр хүүгээ Кари Уилбурн хэмээн нэрлэжээ. Дуучин бүсгүй хүүгээ төрүүлсний дараа реппер дуучин Захир Уилбурнтэй хуримаа хийсэн билээ.
Келли Кларксон
“Америкийн шүтээн” шоуны анхны ялагч, дуучин Келли Кларксон зургадугаар сарын 22-ны өдөр охинтой болсон юм. Кларксон охиноо Ривэр Росе гэж нэрлэжээ. Тэрбээр охиноо төрүүлэхээс өмнө таван жилийн турш үерхсэн бизнесмэн Врандон Влактоктой хуримаа хийсэн билээ.
Кристина Агилера
Топ дива дуучин Кристина Агилера наймдугаар сарын 14-нд охинтой болсон юм. Тэрбээр охиноо Софи хэмээн нэрлэжээ. Кристина 2010 онд том хүү Максаа төрүүлжээ.
Эва Мендес
Жүжигчин Райан Гослинг, Эва Мендес нар есдүгээр сарын 12-нд охинтой болсон юм. Хосууд анхны хүүхдээ Эсмералда Амада Гослинг гэж нэрлэжээ. Тэд хуримаа хийгээгүй ч жүжигчин бүсгүй охиноо аавынх нь овгоор овоглосон гэнэ.
Леброн Жеймс
Сагсчин Леброн Жеймсийн эхнэр Саванна Бинсон өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр амаржиж охинтой болсон юм. Хосууд Брюс, Максимус гэх хоёр хүүтэй билээ.
Келли Роуланд
Дуучин Келли Роуланд арваннэгдүгээр сарын 6-нд амаржиж хүүтэй болжээ. Хүүгийн нэрийг Титан гэдэг юм. Титаны загалмайлсан эх нь дуучин Бейонси аж.
Кортни Кардашиан
Реалити шоуны од Ким Кардашианы эгч Кортни Кардашиан өнгөрсөн баасан гаригт 3.5 кг хүү төрүүлжээ. Тэрбээр Нали, Сали гэх хоёр хүүтэй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ