Дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд байр бэлэглэжээ
Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн цэнгүүн өчигдөр болжээ. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын шүүгч С.Чинбат “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасаныг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар гардуулан өгчээ. Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 500 ам.долларын шагналыг эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Д.Мөнхбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан, “Арслан” клубын захирал Б.Баттулга, Оны шилдэг шүүгчээр шалгарсан олон улсын шүүгч А.Батмөнх, “Охидын бөхийн академи” ТББ-ын менежер Ч.Жумба, “Алдар” спорт хорооны тамирчид болох ДАШТ-ний хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, Гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ний хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, азийн аварга, “Ганьт” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нарт олгосныг Ерөнхийлөгч Д.Дагвадорж гардуулжээ.
х
Үүнээс гадна Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ ДАШТ-нээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр бэлэглэжээ. Харин хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарт тус бүр 2 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ