Цагдаагийн аминд хүрсэн гэмт этгээдийг тогтоожээ

img

Нью Йорк хотод өнгөрсөн бямба гаригт аймшигт хэрэгт гарсан. Нүүрээ халхалсан гэмт этгээд үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Венжиан Лю, Рафаел Рамос нарын толгой руу буудаж, аминд нь хүрсэн юм.  Тэгвэл тус хотын цагдаа нар гэмт этгээдийг хэн болохыг тогтоосон тухай “Ройтерс” агентлаг мэдээлээ.


Нью Йорк хотын цагдаагийн дарга Реймонд Келли “Гэмт этгээдийг Исмаул Брислеу гэдэг. 28 настай. Тодорхой эрхэлсэн ажилгүй. 2010 онд хулгайн хэргээр найман сар ял эдэлж байсан. 2011 онд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан” гэж ярьжээ. Тэрээр цагдаагийн ажилтнуудыг буудсныхаа дараа хэргийн газраас холгүй өөрийгөө буудаж, амиа хорлосон байна.




Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ