Амиа бодсон эрх мэдэлтний эсрэг ардаа төлөөлсөн эгэл баатруудын тухай

img

Рассел Кроу-д Академийн дээд шагнал Оскарыг авч ирж, түүний карьерийг эрчимтэй өсөхөд нөлөөлсөн бүтээл бол Гладиатор. Рассел Кроу Ромын эзэн хааны хүндэт генерал Максимус Десимус Меридиусын дүрд тоглодог ба Хааны хүү Коммодус түүнээс урваснаар боол болон цөлөгдөж, амь өрссөн тулаанч мэсчин боол болсноор киноны үйл явдал өрнөнө. Хожим нь уг киноны дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшсэн жүжигчин Хоакин Финикс хорон санаат Коммодус хунтайжийн дүрийг бүтээсэн ба эерэг, сөрөг талын 2 дүрийн зөрчлийг мартагдахааргүй гаргасан нь найруулагчийн том амжилт юм.  Мөн түүний бас нэг амжилт бол эртний Ром хотыг өмнө нь Холливудад байгаагүйгээр дүрсэлсэн бөгөөд зураг авалтын гайхамшгийг 14 жилийн дараа ч сайшаагдахаар хийсэн нь найруулагчийн гол чадвар юм.

ө

Ридли Скоттын шинэ уран бүтээл болох Гэтлэлт: Бурхад ба Хаад кино нь түүний дараагийн Гладиатор гэж ойлгох хэдэн шалтгаан бий. Үүнд:

-Эртний Египетыг шинэ түвшинд дүрсэлсэн

-Оскарын шагналт жүжигчин Кристиан Бэйл болон Холливудын А жагсаалтад хэдийнэ багтсан Австрали жүжигчин Жоул Эдгэртон хоёрын бүтээсэн гайхамшигт дүрүүдийн хоорондын зөрчил.

-Хүмүүст танил болсон түүхийг өөр өнцгөөр харуулсан байдал зэрэг юм.

Мэдээж хэрэг Гладиатороос өөр зохиолтой, өөр түүх учраас киноны бусад гайхамшиг нь бидэнд одоогоор нууц хэвээр үлдэх юм. Харин энэ нууцыг зөвхөн Өргөө кино театруудад очиж, тайлах боломжтой.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ