Гэмт этгээд 11 хүнийг дайрчээ

img

Францын Дижон хотод өчигдөр 19.00 цагийн үед  Вертранд Нзохабона гэх эр 11 хүнийг дайрчээ. Тэрбээр хоёр хүнийг дайрсаныхаа дараа машиныхаа цонхоор “Аллах мандтугай” хэмээн хашгирчээ. Ийнхүү хэлснийхээ дараа замаар гарах гэж байсан хүмүүсийг дайрсан байна.  Цагдаагийн газраас “Гэмт этгээдээс болж 11 хүн гэмтсэн” гэжээ. Гэрчүүдийн мэдээлснээр тэрбээр хүмүүсийг дайрахаасаа өмнө “Палестины хүүхдүүдийн төлөө” гэж хэлжээ.


Өнгөрсөн баасан гаригт Жуэ ле Тур хотын цагдаагийн ажилтан руу нүүрээ халхалсан гэмт этгээд халдсан юм. Тэрбээр цагдаагийн ажилтан руу халдахаасаа өмнө “Аллах мандтугай” гэж хашгирчээ.


Цагдаа нар дээрх хэргүүдийг лалын шашинтууд үйлдсэн хэмээн таамаглаж буй ч хэт даврагч “Халифын вант улс”, “Талибан”, “Боко Харам”, “Хамас” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэжээ.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ