Г.Алтанхүүгийн шүүх хурал 14 хоногоор хойшиллоо
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр Г.Алтанхүүд холбогдох хэргийг хэлэцэхээр шүүх хурал эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл 14 хоногоор хойшиллоо. Хохирогчийн өмгөөлөгч "шүүх хуралд дүгнэлт гаргасан шинжээчийг заавал оролцуулах" хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хурлыг хойшлуулсан байна.
б
Дүүргийн прокурор "Анхан шатны шүүхээс талийгаач Ц-ийн нас барсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос шинжээчийн дүгнэлтийг нягталж үзээд Г.Алтанхүүгийн буруутай үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлээд байна" гэж мэдээлж байсан.
ө
Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн 91.1 буюу “хүнийг санаатай алсан”, 98.1-д заасан “бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг дүүргийн прокурорын газраас өнгөрөгч зургаадугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ