Төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байхыг уриалав
2014-12-22

“Шударга ёс” бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Нийтийн сонсголын тухай, Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох хуулийн төслийг тус тус хэлэлцээд, дэмжих байр сууринд нэгджээ. Нийтийн сонсголын тухай хуулийн төслөөр зөвлөх Ч.Өнөрбаярыг бүлгийн хуралдаанд урьж, асуултдаа хариулт авсан байна. Мөн эдийн засаг хямралтай байгаа энэ үед төсвийн  мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байх уриалгыг  тус бүлгээс гаргаж байгаа аж.   Н.Энх    
Shuud.mn
Сонин хачин
зочин:
миний хүүхдүүд л лав төрийн байгууллагад ажилладаг. харин төрийн мөнгөөр ёолк /шинэ жилээ эсвэл ямарваа нэг баяр/ тэмдэглэж байхыг хараагүй л юм байна. худлаа ярихаа больж үзээчээ. эсвэл дээгүүрээ энэ гишүүд нь төрийн мөнгөөр баяр тэмдэглэдэг бол боливол таарна. та нар хангалттай цалин ,хангамж авдаг шүү дээ. анх гарч ирэхдээ тусгай хангамжийг үгүй болгоно гээд л байсан хаа байна. доодчуул нь мөнгөө өгч баяраа тэмдэглэдэг л юм байна лээ штээ. худлаа ингэж ярихаа больж үз. эд нар ингэдэг юм бол ард түмний хянан шалгах хороо байгуулах хэрэгтэй юм байна.
2014-12-23
хаха:
зам тээврийн яамны байрыг эмнэлэгийн болгон өөрчлөхөд 6,2 тэрбум төгрөг зарцуулах гэнээ. эмнэлгийн бус байранд хүүхдүүдийг оруулна гэхээр агаар зай талбай ариун цэврээс авхуулаад өчнөөн сөрөг тал гарна. 6,2 тэрбум төгрөгөөр бараг цоо шинэ эмнэлэг барьчихаж болох мөнгө шүү дээ. одоо зам тээврийн яамныхныг зарим хүмүүсийг нь барилга хотбайгуулалтын яамны хажуугийн шар байшинд, заримыг нь цөмийн энергийн газарт шилжүүлнэ гэнээ. яам нь 2 хуваагдаад ажиллана гэхээр хүмүүсийг нааш цааш явуулж чирэгдэл учруулна гэсэн үг. тэгээд 1 жилийн дараа яам 2 хуваагдаад хэцүү байна гээд шинэ байр барих хэрэг гарна даа. ингэж олон дахин ажил гаргаснаас зтя-г хэвээр үлдээгээд цөмийн энергийн газарт түр зуур хүүхдүүдийг хүлээж аваад, харин 6,2 тэрбум төгрөгөөр шинээр хүүхдийн эмнэлэг барих хэрэгтэй шүү дээ. одоо энэ яамыг эмнэлэгийн болгох ажлыг арвины, баярсайханы өөрсдийнх нь, танил талынх нь компаниуд хийж гүйцэтгэнэ. 6,2 тэрбум төгрөгөөр хийхгүй, үсрээд 2 тэрбум төгрөгөөр засаад үлдсэн мөнгө нь эд нарын халаасанд орно шүү дээ. сайндаа ч хүүхдийн эмнэлэг гэж гүйгээд байгаам биш.
2014-12-23
mglkhu:
oorsdoo ulsiin mongoor temdeglchiheed....
2014-12-22