Ч.Улаан: Бидэнд засах бололцоо олгоогүй

img

УИХ-ын гишүүн, Сангийн экс сайд Ч.Улаанаас цагийн үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

х

-Чуулганы хуралдаан дээр Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсан. Та Засгийн газрын тэргүүний байр суурьтай санал нэгдэх үү?

-Бид одоо бодит хөрсөн дээрээ буух цаг болсон.  Ер нь 2006-2007 оноос эхлээд Монгол Улс орлогоосоо давж зарлага нэмчихсэн.  Ингээд өнөөдөр зарлагаа даахгүй хэмжээнд хүрлээ.  Бид өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд засах гэж их оролдсон.  Харамсалтай нь засах бололцоо олгоогүй.  Өнөөдөр том бүдүүн бүлэг нэгдэж, Засгийн газраа байгуулсан үед хөрсөн дээрээ буух алхамаа хийх нь зөв.  Тэгж байж бид цаашид зөв явна.  Хэзээ нэгэн цагт хийгдэх байсан үйл явдал.  Одоо хийх санаачлага гаргаж байгааг ч дэмжиж байна.  Тэгэхээр зоригтой л ажлаа хийх ёстой.  Тэгж байж бид цаашдынхаа эрүүл хөрс, зөв замаа сонгоно.  Ний, нуугүй хэлэхэд 2006-2007 оноос  эхэлж бид голланд өвчинд нэрвэгдчихсэн шүү дээ.  Орж ирээгүй гээд л байдаг болохоос биш аль хэдийнэ бий болсон зүйл.

р

-Таны гэр бүлийн хүнтэй холбоотой тендерийн асуудал яригдаад байгаа. Та энэ талаар  тайлбар өгөөч?

-Тэр бол цэвэр гүтгэлэг.  Зориуд зохион байгуулсан ажил гэж би бодож байна.  Ямар үндэслэл, нотолгоо байхгүй.  Тэрийг өгүүлбэр тус бүрээр нь баталж чадна.  Манай гэр бүлийн хүний нэр дээр тийм компани байхгүй.  Өөр хүний нэр дээр байдаг гэж албан ёсоор өөрсдөө зарласан байна лээ.  Энэ бол миний нэр төр, манай гэр бүлийн нэр төр, цаашлаад бизнесийн байгууллагын нэр төрд халдсан бүдүүлэг хэрэг.  Энэ талаар албан ёсны тайлбар шаардана.  Хаанаас ямар улбаатай явж байна гэдгийг би мэдэж байгаа.  Энэ бол явцуу зорилгоор зохион байгуулсан явуургүй үйлдэл.

р

-Энэ яриаг  танай нам дотроос тараасан гэх таамаг байсан. Хэр ортой бол?

-Энэ бол таамаг биш.  Манай нам дотроос гарсан мэдээлэл. Хариуцлагатай хурал дээр анх сэдэгдсэн. Гэрчтэй, протоколтой, эзэн хаягтай ийм л үйл ажиллагаа.  Харин ямар зорилгоор ингэж дуулиан болгов гэдгийг нам дотор ул суурьтай ярих асуудал.  Энэ бол зохион байгуулалттай хийсэн л ажил. Нам дотроос эхэлсэн шүү.

р

-Ерөнхий  сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат  МАХН-аас гарсан гэх мэдээлэл байнанэ үнэн үү?

-Энэ талаар дуулаагүй юм байна.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сонин:
коммент бичиж байгаа хїмїїс бїгд л муулсан байна.їнэхээр тийм шїї.саяхан огцрохоосоо ємнє л эдийн засаг сайхан байна чингис бонд гоё байна гээд байсан тэгсэн одоо юу вээ гэнэт дампуурчихсан байна шїї дээ.энэ юу гэсэн їг вэ?статистикийн хороо,їндэсний тв хїртэл гоё гоё юм яриад байсан тэгсэн гэнэт муухай байна гээд байх юм энийг юу гэж ойлгох уу?
2014-12-23
зочин:
улаан санраад л байх юм. эхнэрийнх нь дүү о лхагвацэдэн ся-наас олон тэр бум төгрөг аваад сая солонгост хэвтэж байгаад ирсэн улаан хамт байж байгаад ирсэн гэдэг шүү атг шалгах биз.
2014-12-23
бибид:
арчаагїй хар мал.та хэд энхбаярыг дагаж албан тушаалын араас яваад єєрсдєє ухсан нїх рїїгээ унаж байна даа.ахиж чи сїхбаатар болон хотоос хэзээ ч гарах хєг чинь єнгєрсєн.намын жагсаалд гэхээр нам ч байхгїй яана даа хєєрхий.ийм єрєвдєлтэй баян явсанаас над шиг ядуувтар боловч омголон явсан нь дээр байх.улс тєрийн карьеараа єєрєє устгалаа даа.арчаагїй ийм хїмїїсийг ард тїмэн дїгнэж л байгаа.хохь чинь
2014-12-23
харь гаригийн хүн:
энэ хүн чинь "харь" гаригаас дөнгөж сая үагардсан хүн үү үгүй юу?
2014-12-23
иргэн:
улаан насаараа сангийн сайд байлаа. монгол улсын сэргэн мандал, эдийн засгийн аюулгүй байдал, уналт, сөхрөл бүгд түүнтэй хамаатай. битгий уль. тэр чингэс бонд гаргаж эдийн засаг жинхэнэ утгаараа хөгжинө гэж жилийн өмнө солиороо биз дээ. одоо тэр бондын өрийг хэн төлөх юм. чи тэр эхнэрийнхээ дүү эгч нарт өгсөн тендерэээс олсон ашгаа улсад эргэж тушаа. эс тэгвээс атг- аас шалгуулах болно.
2014-12-23
иргэн:
бүгдээрээ буруугүй гүтгэлэг гэнээ. тэгээд төсвийн хэдхэн төгрөгний цалинтай байж баяжаад байдаг. энэ янзаараа бол хэ ч хариуцлага хүлээхгүй дээ.
2014-12-22
йыйй:
чадашгүй ээ юу. чадахгүй л дээ
2014-12-22
зочин :
шалгуул энэ нь дээр тийм зориг даанч байхгуй
2014-12-22
улаанд:
одоо болно дарга байсаар 30 жил боллоо улс орон урагшилсан юм алга ичихгуй байна уу
2014-12-22
ulaan saidad:
ta ene gutgeleg geed bgaa unenee avligatai temtseh gazraarshalguulchihaad ingej heleechi .hen chi bi bishi l gedeg shuu dee buh l eruugiin heregtnuud yegj heldeg
2014-12-22
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.3000 litsenz nii 800 n ezemshigch bg tuxai medlee.55% neg ornoos xamaaraltai.10% n olon ulsaas xamaaraltai.uldsen 35% n 100% mgl s xamaaraltai.ixenx n bor duu 1,2 litenztei garuud bgaa boltoi.deerees n uchnuun litsenz nemej taraax bol 21000t taraaxaas arai uur zuil bolox bx shuu!.oligtoi xudluud uguuch gedeg shig 10 aad tom tusluu negen zereg exluulee.yalanguya gatsuurtiig unuudur ch xamaagui batal.mng suld urshuu
2014-12-22
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.3000 litsenz nii 800 n ezemshigch bg tuxai medlee.55% neg ornoos xamaaraltai.10% n olon ulsaas xamaaraltai.uldsen 35% n 100% mgl s xamaaraltai.ixenx n bor duu 1,2 litenztei garuud bgaa boltoi.deerees n uchnuun litsenz nemej taraax bol 21000t taraaxaas arai uur zuil bolox bx shuu!.oligtoi xudluud uguuch gedeg shig 10 aad tom tusluu negen zereg exluulee.yalanguya gatsuurtiig unuudur ch xamaagui batal.mng suld urshuu
2014-12-22