Гэртэйгээ шатаж нас баржээ
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух иргэн Э-гийн гэр шатаж, 50 настай эрэгтэй Э, 5 настай эмэгтэй Н нар гэртэйгээ шатаж амь насаа алджээ. Галын голомтод тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах аравдугаар ангийн албан хаагчид ажиллаж, галд өртөж нас барсан хүмүүсийн цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
й
Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Иймд иргэдийг зөв галлаж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаруулж байна.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ