Ханхүүгээс жирэмсэн болсон гэв

img

Алекс гэх Британи бүсгүй ханхүү Харригаас жирэмсэн болсон хэмээн твиттертээ жиргэжээ. Тэрбээр “Ханхүү хүүтэй эсвэл охинтой болсон. Би ханхүүгээс жирэмсэн болчихлоо. Харри надтай гэрлээч” гэж жиргэжээ. Алекс “Бид өнгөрсөн сар Лондон хотноо байрлах “Candy”гэх шөнийн клубт танилцаж, хамтдаа ууцгааж, оройжингоо ирээдүйнхээ тухай ярилцсан. Тэр үед ханхүү надтай хуримаа хийхийг хүссэн. Би ханхүү бус Харрид үнэн сэтгэлээсээ дурласан” гэжээ.


Хатан хааны ордноос энэхүү мэдээллийг ханхүүгийн нэр хүндийг унагаах зорилготой худал цуурхал гэсэн байна.  Дээрх мэдэгдлийн дараа “Candy” шөнийн клубт ажилладаг хамгаалалтын ажилтан “Daily mail”сонинд “Өнгөрсөн сарын 12-нд ханхүү манай клубээр үйлчлүүлсэн. Тэгэхдээ ямар ч бүсгүйтэй уулзаагүй” гэж ярьжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ